Нүүр хуудас | Eng | Холбоо барих | Чухал холбоос

Корона вирусын эрсдэлийг бууруулахад туслах зөвлөмж хичээлүүд

Корона вирусын эрсдэл /COVID 19/ бидний өдөр тутмын ажил, амьдралд хүчтэй нөлөөлж байгааг бид мэднэ. Та гэрээсээ ажиллах эсвэл онлайнаар суралцах арга барилд дасан зохицох гэж чамгүй мэрийлт гаргаж байгаа нь эргэлзээгүй. Эдгээр үйл ажиллагааг илүү хялбар болгож, хямралын үеийг даван туулах, өөрийгөө болон багаа илүү үр дүнтэй удирдан чиглүүлэхэд туслах дараах заавар зөвлөмж зөвлөгөөг танд хүргэж байна.

Хэрвээ та сургалтын манлайлагч болохыг хүсвэл
Харвардын Бизнесийн сургуулийн профессор Nancy Koehn-ийн 35 минутын үнэгүй хичээлийг үзэж сургалтын манлайлагч болох боломжтой. Энэхүү хичээлээр домогт судлаач Эрнест Шаклетоны карьерыг судалж, хямралын үеэр хийсэн зоригтой үйлдлүүдийг нь шинжилж, бүх удирдагчдад зориулан өөрийгөө болон бусдыг удирдах чадварыг онцлон тэмдэглэжээ. Түүнээс гадна өөрийн багаа илүү зоригтой, итгэл үнэмшилтэй удирдан чиглүүлэх талаар дараах нийтлэлүүдийг уншиж болно. Үүнд:

Хэрвээ та гэрээсээ ажиллахад дасан зохицохыг хүсч байвал
Ихэнх хүмүүсийн хувьд гэрээсээ ажиллахад дасан зохицохын тулд тодорхой хугацаа хэрэгтэй болдог. Том өрөөнд гүйлдэх хүүхдүүдтэйгээ байхдаа хэрхэн ажиллах вэ?

Хэрвээ та ур чадвараа дээшлүүлэхийг хүсвэл
Ур чадвараа үргэлж хурцалж байхын тулд тасралтгүй суралцах хэрэгтэй байдаг. Өдөр шөнийн хэдийд ч, хаанаас ч сурах боломжийг онлайн сургалт олгодог. Хэрвээ та виртуал сургалтанд хамрагдахыг хүсвэл дараах нийтлэлүүдийг уншаарай.

Хэрвээ та өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхийг хүсч байвал бизнесийн чухал ур чадвар бүхий карьераа өсгөх үнэгүй гарын авлагыг татаж аваад бизнесийн хэлэлцээрийг хэрхэн амжилттай хийх болон стратегийн шийдвэр гаргалтын талаар суралцах болно.

Хэрвээ та шинэ ажлын байр хайж байгаа бол
Харвардын бизнесийн сургуулийн онлайн сургалтын захирал Патрик Мулланан Бизнес Инсайдерт өгсөн ярилцлагадаа “COVID-19 хямралын эдийн засгийн нөлөөлөл огцом мэдрэгдэх хандлагатай байна. Хямрал нь ДНБ-ий сөрөг өсөлтийн хоёр улирлыг тодорхойлох хэмжээнд байна. Цаашид энэ нь хэр удаан үргэлжлэхийг тодорхойлод хэцүү” гэжээ. Харвард Бизнесийн сургуулийн саяхан хийсэн судалгаагаар гурван хүн тутмын хоёр нь энэхүү эдийн засгийн хямралд бэлтгэлгүй байна гэсэн үр дүн гарчээ. Хэрвээ та шинэ ажлын байр хайж байгаа эсвэл одоогийн ажлын байраа хадгалахыг хүсвэл дараах мэдээллүүд танд туслах болно.

Хэрвээ та хямралыг удирдаж, даван туулахыг хүсвэл

Harvard Business Review хямралын үеийг амжилттай даван туулах олон арга, агуулгыг танилцуулж байсан. Яг энэ цаг үед танд туслах дараах нийтлэлүүдийг уншаарай.