Нүүр хуудас | Eng | Холбоо барих | Чухал холбоос

Хүмүүнлэгийн ухааны тэнхим

Анх Эдийн Засгийн Коллеж (1991-1996)-ийн суурь ухааны тэнхимийн ерөнхий эрдмийн хичээлийн багш нарын бүрэлдэхүүнд тулгуурлан, 1992 оны 9 сард Гадаад хэлний тэнхим нэрээр байгуулагдан ажиллаж:

  • Оюутан суралцагч болон багш нарт англи хэлний боловсрол олгох,
  • Нийгэм - хүмүүнлэгийн ухаан, хэл – орон судлалын хичээлүүдийн хөтөлбөрийг шинээр болон шинэчлэн боловсруулж, сургалтын хэрэглээнд оруулах,
  • Дээрх үндсэн дээр сургалтын материал, сурах бичиг, гарын авлага бэлтгэх,
  • Гадаад хэлний сургалтын төвийг ажиллуулах (1995-2000 онд 2 жилийн бүрэн хөтөлбөрөөр 200 шахам иргэдэд англи хэлний дээд боловсрол олгосон) зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлж байсан туршлагатай.

Тэнхимийн нэрийг 2001-2002 оны хичээлийн жилээс Олон улс судлалын тэнхим, 2007-2008 оны хичээлийн жилээс Хүмүүнлэгийн ухааны тэнхим хэмээн өөрчилсөн нь тус тэнхим сургуулийн хөгжлийн стратеги төлөвлөгөөний хүрээнд хэрхэн эрдэмжиж, төгөлдөржин боловсорч, сургалт-судалгаа-хүмүүжлийн цогц чадамжтай болж байгаагийн илэрхийлэл болох юм.

Эдүгээ Хүмүүнлэгийн ухааны тэнхим нь 1 туслах ажилтан, гадаадын 4 мэргэжилтэн багш, 2 доктор, 3 докторант, 3 магистр зэрэгтэй багш, цагийн багш нийлсэн 20 шахам хүний бүрэлдэхүүнтэйгээр сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхлэн гүйцэтгэж, хөтөлбөрүүдэд 40 гаруй хичээл зааж байна.

Тэнхимийн алсын хараа:

Орчин үеийн нийгэм, эдийн засгийн хөгжилд хэрэгцээ, шаардлагатай "хүмүүн-капитал"-ыг бий болгоход, судалгаанд суурилсан шинэ технологи бүхий сургалтаараа бодитой хувь нэмэр оруулагч тэргүүлэх тэнхим болгон хөгжинө.

Тэнхимийн эрхэм зорилго:

Оюутнаа, танин мэдэхүй, нийгэм, улс төр, эдийн засаг, соёл, шинжлэх ухааны талбарт эрсдэлийг давах, зөв шийдэл гаргах чадвартай, хөгжлийн гарцыг эрэлхийлэгч, эерэг хандлагатай иргэн болгон төлөвшүүлэхийг эрхэмлэнэ.

Тэнхимийн судалгааны чиглэл:

  1. Монгол хүний үндэсний ухамсар, сэтгэлгээ, хэл, соёлын хөгжилд нөлөөлөгч хүчин зүйлсийн судалгаа
  2. Нийгмийн эерэг сэтгэлгээний хандлага, төлөвшлийн судалгаа
    Дээрх сэдвийн хүрээнд:
    • Нийгмийн гишүүд;ийн урлагийн талаарх суурь мэдлэгийг тодорхойлох судалгаа,
    • Нийгмийн гишүүдийн харилцааны соёлын талаарх суурь мэдлэгийг тодорхойлох судалгаа,
    • Нийгмийн гишүүдийн ёс суртахууны суурь мэдлэгийг тодорхойлох судалгаа,
    • Нийгмийн гишүүдийн бие бялдрын хөгжлийн талаарх суурь мэдлэгийг тодорхойлох судалгаа,
    • Нийгмийн гишүүдийн эдийн засгийн суурь мэдлэгийг тодорхойлох судалгаа,
    • Нийгмийн гишүүдийн улс төрийн суурь мэдлэгийг тодорхойлох судалгаа болно.
  3. “Гадаадын хөрөнгө оруулалтыг татах зарим боломжит арга зам”
    Тэнхимээс зохион байгуулдаг үйл ажиллагаа:
    • “Найргийн гэгээ” яруу найраг, уран уншлага, урлаг соёлын наадам
    • Олон үндэстний өдөрлөг /монгол, орос, хятад, япон, солонгос/
    • Урлагийн 7 хоног. Уран зургийн хичээлийн оюутнуудын бүтээлийн үзэсгэлэн
    • АRT-650 цахим сэтгүүл. Хичээлийн улирал бүр нэг шинэ дугаар гардаг.
    • Хямд, төсөр, хаягдал, гарын доорх материалаар хийсэн, бүтээлч сэтгэхүйг дэмжсэн бүтээлийн үзэсгэлэн, худалдаа
    • Спортын уралдаан тэмцээн /сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, хөл бөмбөг, шатар/