Нүүр хуудас | Eng | Холбоо барих | Чухал холбоос

Олон улсын стандартад нийцсэн сургалтаар даатгалын мэргэжилтнийг бэлтгэх, өнөөгийн салбарын ажилтнуудыг чадавхжуулах талаар хамтран ажиллахаар санамж бичиг байгууллаа.

2019/05/27

Банкны бус санхүүгийн байгууллагын ажилтнуудын чадавхыг сайжруулах, олон улсын сургалтын хөтөлбөрийг Монгол улсад нэвтрүүлэх, олон улсад хүлээн зөвшөөрөгдөхуйц даатгалын мэргэжилтэн бэлтгэх, шинэ сургалтын хөтөлбөр хөгжүүлэх зэргээр хамтран ажиллахаар СЭЗИС, Австрали шинэ Зеландын санхүү даатгалын институт /ANZIIF/ болон Даатгалын эрсдэлийн академи /IRA/ харилцан тохиролцож 2019-05-07-ны өдөр СЭЗИС дээр хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

СЭЗИС-ийн ректор Б.МӨНХБАЯР, Даатгал эрсдэлийн академийн CEO Ч.АНХБАЯР, “Австрали, Шинэ Зеландын Санхүү Даатгалын Институт”-ын Гүйцэтгэх захирал хатагтай ПРҮЕ ВИЛЛСФОРД нар санамж бичигт гарын үсэг зурлаа.

Талууд хамтран даатгалын салбарын ажилтнуудад зориулсан сургалт явуулах, даатгалын чиглэлээр суралцах оюутнуудад академик боловсрол олгох ажлыг дараа жилээс тодорхой үе шаттайгаар хийх гэж байна.

Санамж бичиг байгуулах арга хэмжээний үеэр Хатагтай Прүе “ANZIIF болон Монголын даатгалын салбар, цаашдын хамтын ажиллагааны чиглэл” сэдвээр, СЭЗИС-н ректор Б. Мөнхбаяр “Даатгалын салбарын хүний нөөцийн хөгжил” сэдвээр, Даатгал Эрсдэлийн Академийн Гүйцэтгэх захирал Ч.Анхбаяр “IRA, ANZIIF ба СЭЗИС-ийн хамтийн ажиллагааны үр шим ба ач холбогдол” сэдвээр сонирхолтой илтгэлүүдийг тус тус тавьсан ба даатгалын байгууллагуудын төлөөлөгчид оролцлоо.