Нүүр хуудас | Eng | Холбоо барих | Чухал холбоос

Багш, ажилтан, оюутан суралцагчдын анхааралд

Болох огноо: 2020/01/28 - 2020/03/02

2020 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас бүх их, дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн үйл ажиллагааг 2020 оны нэгдүгээр сарын 27-оос 3 дугаар сарын 2-ны Даваа гараг хүртэл зогсоох шийдвэр гаргасан. Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг хангах зорилгоор 2020 оны нэгдүгээр сарын 26, 27-нд СЭЗИС-ийн Ректорын зөвлөл, Захиргааны зөвлөл өргөтгөсөн хэлбэрээр хуралдаж цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой дараах шийдвэрүүдийг гаргалаа.

  • Заасан хугацааны танхимын сургалтыг 2020 оны 2-р сарын 3-ны Даваа гарагаас цахим хэлбэрээр зохион байгуулах;
  • 2019-2020 оны хичээлийн жилийн 2-р улирлын хичээл 2020 оны 05-р сарын 22-ны өдрөөр дуусгавар болгох;
  • Дурдсан хугацаанд СЭЗИС-ийн хэмжээнд багш, ажилтан, оюутан, суралцагсдыг хамруулсан аливаа олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулахгүй байх;
  • Багш, ажилтнууд холбогдох байгууллагаас гаргасан заавар, зөвлөмжийн дагуу хувийн ариун цэврийг сайтар сахих;
  • Багш нар ажлын байран дээр биеэр ирэх шаардлагагүй тохиолдолд зайн хэлбэрээр ажиллах;
  • СЭЗИС-ийн багш, суралцагсдаас бусад ажилтны хувьд ажил хэвийн үргэлжлэх бөгөөд сургуулийн орчинд амны хаалтыг тогтмол хэрэглэж, өрөө тасалгаандаа ариутгал, цэвэрлэгээ тогтмол хийх;
  • Коронавирусын халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн эсвэл сэжигтэй тохиолдол гарсан даруйд Халдварт өвчин судлалын үндэсний төвд яаралтай хандах;
  • Санхүү эдийн засгийн их сургууль болон оюутны байранд амны хаалтгүй иргэдийг нэвтрүүлэхгүй байх.

СЭЗИС-ийн захиргаа