Нүүр хуудас | Eng | Холбоо барих | Чухал холбоос

Оюутны хөгжлийн төв

Товч танилцуулга

  • СЭЗИС-ийн Оюутны хөгжлйин төв нь 2012-2013 оны хичээлийн жилээс 3 үндсэн ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
  • Тус төв нь оюутны академик зөвлөгөө, оюутны цагийн ажил, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, оюутны сургалтын болон бусад тэтгэлэгүүдийн талаарх мэдээлэл, зөвлөгөө, оюутныг хамруулсан соёл, урлаг, олон нийтийн арга хэмжээнүүдийн зохион байгуулалтыг хариуцаж ажилладаг.
  • Оюутны хөгжлйин төв нь чиг үүргийн хувь Сургалт, судалгааны шилжилгээний албаны нэгж алба болж Сургалт, судалгаа шинжилгээний албанд харъяалагдан ажил үүргээ явуулдаг.

СЭЗИС-ийн Оюутны хөгжлийн төвийн зорилго:

СЭЗИС-ийн оюутнуудыг үр дүнтэй суралцах, эрүүл чийрэг, идэвхтэй хөдөлмөрлөх, зорилготой амьдрахад нь дэмжлэг үзүүлэхэд оршино

Оюутны хөгжлийг төвийн чиг үүрэг:

  • Оюутан суралцагсдын боловсрол эзэмших, хөгжих үйл явцыг бүх талаар дэмжиж, зөвлөж ажиллах
  • Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлыг удирдлагаар хангах, цагийн болон дадлагын, байнгын ажлын байрыг судлах, зуучлах
  • Оюутныг улсын хэмжээний, сургуулийн болон бусад байгууллагын тэтгэлэг, мэргэжил, мэдлэг ур чадварын уралдаан тэмцээн, олимпиадын талаарх мэдээллээр хангах, хамруулах, оролцуулах ажлыг зохион байгуулах, уг асуудлаар санал дүгнэлт, зөвлөмж гаргах, шагнал урамшуулалд тодорхойлох
  • Оюутан, суралцагсдад зориулсан соёл, спорт, урлаг, олон нийтийн арга хэмжээг тэдний танин мэдэхүй, бие бялдар, гоо зүй, харилцаа, төлөвшилийг дээшлүүлэх зорилгоор төлөвлөн зохион байгуулах

Холбоо барих:

СЭЗИС C Байр 303 тоот
Утас: 7000 8087