Нүүр хуудас | Eng | Холбоо барих | Чухал холбоос

Мэдээлэл


Төгсөгчид

Цэнгэлтийн Жигжиджав (1894 – 1933)

1923-1924 онд Сангийн яамны дэргэдэх гаалийн нягтлан бодохын сургуульд суралцсан анхны төгсөгчдийн нэг. 1926-1930 онд Монголын харилцан туслалцах хоршооны байцаагч, орлогч дарга, Ерөнхий хорооны даргаар ажилласан юм. 1930-1932 онд БНМАУ-ын Засгийн газрын Ерөнхий сайдаар ажиллаж байсан. Монгол улсын найм дахь ерөнхий сайд.

Нямын Цэгмид (1910-1997)

1931 оны төгсөгч, Монгол улсын гавьяат жүжигчин (1941), Монгол улсын ардын жүжигчин (1951)

Дэмчигийн Моломжамц(1920-2006)

1940 оны төгсөгч, Сангийн яамны сайдын сайд, Улсын төлөвлөгөөний комиссын дарга, Сайд нарын зөвлөлийн даргын орлогч, нэгдүгээр орлогч, МАХН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, эдийн засгийн асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга зэрэг алба хашиж байсан. Монгол Улсын гавьяат эдийн засагч, төр нийгмийн зүтгэлтэн.

Бэгзийн Явуухулан(1930-1982)

1949 оны төгсөгч, Монголын их яруу найрагч Монгол Улсын төрийн шагнал (1967), Cоёлын гавъяат зүтгэлтэн (1979)

Ёндонгийн Очир

1949 оны төгсөгч, Худалдааны гавьяат ажилтан, “Хүндэт дипломатч” 1949-1957 онд Санхүү-эдийн засгийн техникумд багш, 1962-1984 онд Гадаад худалдааны яаманд төлөвлөгөө-санхүү эрхэлсэн орлогч сайд, нэгдүгээр орлогч сайд, БНМАУ-ын Гадаад худалдааны яамны сайд, 1984-1988 онд БНМАУ-аас БНСЧСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, 1988-1990 онд БНМАУ-аас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд зэрэг төрийн өндөр хариуцлагатай албуудыг хашиж байсан.

Думаагийн Содном

1950 оны төгсөгч, Монголын Улсын 14 дэхь ерөнхий сайд/ 1984-1990/, Сангийн яамны /1963 – 1984/ сайд зэрэг албан тушаал хашиж байсан. 1992 оноос Ерөнхий сайдын зөвлөх, Монгол-Японы харилцааг дэмжих "Түншийн холбоо" нийгэмлэгийн ерөнхийлөгч, 2003 оноос "Монголын алт корпораци"-йн эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж байна.

Цэндийн Молом

1950 оны төгсөгч, 1958-1960 онд Санхүү, эдийн засгийн техникумд багш, захирал, Сангийн яаманд 1960-1963 онд хэлтсийн дарга, орлогч сайд, 1968-1969 онд нэгдүгээр орлогч сайд, 1969-1979 онд Сайдаар ажилласан. Хөдөлмөрийн гавъяаны одон, Алтан гадас одон, Ардын хувьсгалын ойн медалиуд болон Санхүү-банкны тэргүүний ажилтан цол, МУ-ын гавьят эдийн засагч

Паавангийн Дамдин

1950 оны төгсөгч, 1960-1968 онд БНМАУ-ын Аж үйлдвэрийн яамны сайд, 1968-1979 онд Хөнгөн хүнсний үйлдвэрийн яамны сайд, 1979-1990 онд МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байсан.

Доржийн Гармаа

1958 оны төгсөгч, 1955 оноос уран бүтээлээ эхлэж, 1959 онд “Морьтой ч болоосой”, 1961 онд “Хөхөө гэрлэх дөхлөө”, инээдмийн кино зохиол бичжээ. 1971 онд “ Дайны сүүдэр” номоороо МҮЭ-ийн шагнал, 1969 онд “ Хөгжөөнтэй тууж” номоороо МЗЭ-ийн шагнал, 1982 онд “Газар тэнгэр” романаараа Д.Нацагдоржийн шагнал, 1988 онд “Хөгжөөнтэй тууж” номоороо төрийн шагнал, 2006 онд Соёлын гавьяат зүтгэлтэн цол авсан.

Авирмэдийн Лхагва

1964 оны төгсөгч, гавьяат хуульч, доктор, профессор. Цагдаагийн дээд сургууль, Цагдаагийн академид багш, ахлах багш, тэнхимийн эрхлэгч, ДХИС, ХСИС-д Шүүхийн шийдвэр гүйцэтгэл судлалын төвийн дарга, эрхлэгч

Лхамсүрэнгийн Жавзмаа(1945-2015)

1967 оны төгсөгч,2003 онд Монгол Улсын анхны Ерөнхий аудитороор томилогдож, Үндэсний аудитын газрыг удирдсан бөгөөд төрийн аудитын орчин үеийн төрөл болох гүйцэтгэлийн болон санхүүгийн аудитын олон улсын стандарт, шилдэг туршлагыг эзэмшүүлэх, аудитын арга зүйг боловсронгуй болгоход манлайлсан төдийгүй төрийн аудитын байгууллагыг мэргэжлийн чадварлаг боловсон хүчнээр хангах, материаллаг баазыг бэхжүүлэхэд ихээхэн нөлөө үзүүлсэн.

Галсанжамцын Пүрэв-Очир

1968 оны төгсөгч, МУ-ын гавьяат дасгалжуулагч, Улсын начин, Боловсрол судлалын доктор, Хурандаа. Монголын Бөхийн Холбооны нарийн бичгийн дарга 1980-1982 онд, Монголын Самбо Бөхийн Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга 1989-2006 онд, мөн Азийн Самбо бөхийн Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга 1997-1999 онд сонгогдон ажиллаж байсан, одоо МҮБХ-ны тэргүүлэгч, цэцдийн зөвлөлийн нарийн бичгийн даргаар 1992 оноос, Монголын Регби-ийн Холбооны дэд ерөнхийлөгчөөр 2011 оноос, Монголын Спортын Ахмадын Холбооны дэд ерөнхийлөгчөөр 2014 оноос ажиллаж байна. Түүнчлэн “Аварга “ дээд сургуульд Магистр хамгаалуулах зөвлөлийн гишүүн бөгөөд сургалт хариуцсан зөвлөхөөр 2011 оноос ажиллаж байна.

Рэнчингийн Батжаргал

1971 оны төгсөгч, МУ-ын гавьяат эдийн засагч, эдийн засгийн ухааны доктор, профессор, нягтлан бодох бүртгэлийн тэргүүний багш, МУ-ын мэргэшсэн нягтлан бодогч, мэргэшсэн үнэлгээчин

Лувсан-Очирын Дондог

1972 Оны төгсөгч, НББ-ийн хүрээлэнгийн тэргүүн, гавьяат эдийн засагч, доктор профессор 1972 -1995 ШУА-ын Эдийн засгийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, секторын эрхлэгч, эрдэмтэн нарийн бичгийн дарга, ШУА-ийн Эдийн засгийн хүрээлэнгийн захирал.

  • 1993-2006 он Сангийн сайдын дэргэдэх НББ-ийн мэргэжлийн зөвлөлийн дарга
  • 2002-2005 Найдвар Аудит ХХК –ийн ерөнхий захирал
  • 2002-2005 он СЭЗЯ-ны НББ-ийн бодлого, арга зүйн газрын дарга
  • 1997-2009 он Монголын Мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн ерөнхийлөгч
  • 2009 оноос Нягтлан бодох бүртгэлийн хүрээлэнгийн тэргүүн

Далрайн Даваасамбуу

1973 оны төгсөгч, 1979 онд ЗХУ/ хуучин нэрээр/-ын Москва хотод Олон улсын харилцааны дээд сургуулийг төгссөн. Олон улсын харилцааны эдийн засагч. Сангийн яаманд 1973-1974, 1979-1990 онд зааварлагч, мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, газрын дарга, 1990-1992 онд орлогч сайд, 1992-1995 онд Сангийн сайдаар ажилласан. Онц бөгөөд бүрэн эрхэт элчит сайд

Лувсан-ишийн Мөнх-очир

1973 оны төгсөгч, МУИС-ийн Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн багш, Доктор, дэд профессор

Шагдарсүрэнгийн Баярсайхан

1990 оны төгсөгч, Номин Холдинг Компанийн Ерөнхийлөгч, УЗ-ийн дарга, нягтлан бодогч, эдийн засагч. Номин Холдинг ХХК нь анх 1992 онд “Номин-5” ХЭАА нэртэйгээр байгуулагдан хөгжсөөр өнөөдөр худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, барилга, санхүү, даатгал, аялал жуулчлалын чиглэлээр 12 охин компани, 5103 ажиллагсадтай болтлоо тэлж, улсын төсөвт жилдээ 49 тэрбум төгрөг төлж Монгол улсын хөгжилд хувь нэмрээ оруулсаар буй үндэсний шилдэг компаниудын нэг юм.

Сумъяагийн Түмэнгэрэл

2000 оны төгсөгч, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, “Өгөөж-чихэр боов” компанийн ерөнхий захирал.

  • Монголын Үндэсний Үйлдвэрлэгчдийн Холбооны дэд тэргүүн
  • МҮХАҮТ-ын тэргүүлэгч
  • Монголын Хүнсчдийн Холбооны тэргүүлэгч

Төгсөгчдөөс сурлагын амжилт, судалгаа шинжилгээний бүтээл, урлаг, спортын авъяас, мэргэжлийн уралдаан тэмцээнд өрсөлдөх чадвар, удирдан зохион байгуулах болон нийгэм хүмүүнлэгийн ажилд үлгэрлэн манлайлсан шилдэг төгсөгчид

2018 он
  • Батбаяр Билгүүтэй
  • Энхтөр Золбоо
  • Алтантөр Балжинням
  • Батбаяр Эгшиглэн
  • Сүрэнхорлоо Мягмарсүрэн
  • Энхболд Насантогтох
  • Баянмөнх Номинзул
  • Өсөхбаяр Хулан
  • Болдсайхан Ариунжаргал
  • Гантөмөр Энхчимэг
  • Ганбаатар Ариунжаргал
  • Баярбат Нандин-Эрдэнэ
  • Баяраа Мөнхсайхан
  • Цэрэннадмид Хулан
  • Батбаатар Дөлгөөн
  • Болдбаатар Буяннэмэх
  • Төмөр Балжинням
  • Батболд Бат-Эрдэнэ
  • Туул Чанцал
  • Ариунболд Бүжин
  • Базаржав Есөнзаяа
  • Гансүх Намуун
  • Чэнь На
  • Мөнхсайхан Цэвээндорж
  • Баярмагнай Гэрэлмаа
  • Бат-Эрдэнэ Пунцаг
  • Хийморьсайхан Энхболд
  • Цогтсайхан Булган
  • Идэрбаяр Анар
  • Тулгаа Сондор
2017 он
  • Базаррагчаа Аззаяа
  • Бат-Амгалан Жавзмаа
  • Даваасүрэн Туяасүрэн
  • Адъяа Тунгалаг
  • Лхагвасүрэн Мягмарсүрэн
  • Уранболд Үлэмжжаргал
  • Лувсан-Очир Тэмүүлэн
  • Зоригоо Энхжин
  • Лхагвасүрэн Амарзаяа
  • Батболд Уянга
  • Даваасүрэн Энхбулган
  • Ёндон Нямдулам
  • Нарангэрэл Цэрэнлонжид
  • Дашпунцаг Бямбазул
  • Ганболд Цэцэнбилэг
  • Батхүү Баярмагнай
  • Өсөхжаргал Мөнхзаяа
2016 он
  • Эрдэнэбаатар Анарцэцэг
  • Баттөр Номин
  • Идэрхүү Мөнгөнцэцэг
  • Баасанхүү Цэцэгсүрэн
  • Баасанцэрэн Анхил
  • Энхтөр Хүрэлтулга
  • Од-Эрдэнэ Маралмаа
  • Бямбацогт Борчи
  • Ганболд Гэрэлчимэг
  • Бат-Эрдэнэ Нарантунгалаг
  • Эрдэнэбат Баярцэцэг
  • Адъяа Наранчимэг
  • Ганбаатар Намуун
  • Ууганбаяр Намуун
  • Цогбаяр Хонгорзул
  • Лхагвасүрэн Мягмарсүрэн
  • Ууганжаргал Бямбасүрэн
  • Мөнхбаатар Шүрэнцэцэг
  • Батхүү Бат-оргил
  • Жаргалсайхан Хүнболд
  • Бандихүү Бүжинлхам
  • Ганбат Энхбаатар
  • Цэрэннадмид Саруулхишиг
2015 он
  • Бөхбатын Дүүрэнзаяа
  • Ундрахын Оюунбат
  • Алтангэрэлийн Тэмүүлэн
  • Даваацэрэнгийн Мягмарцэрэн
  • Доржсүрэнгийн Сайнбаяр
2014 он
  • Доржрагчаагийн Сүхболд
  • Дашнямын Заяа
  • Зоригоогийн Туул
  • Тамирын Төгөлдөр
  • Галбадрахын Насантогтох
  • Улаанхүүгийн Ундрах
  • Бямбаагийн Номин
2013 он
  • Бямбасүрэнгийн Цэнгүүнжав
  • Олзбямбын Жанчивдорж
  • Гинжбаатарын Энхцэцэг
  • Ганбаатарын Чанцал
  • Жамъянсангийн Даваажаргал
2012 он
  • Тэрбишийн Алтангэрэл
  • Баатарын Баасандорж
  • Мөнхжаргалын Баасанжаргал
  • Санжаасүрэнгийн Даариймаа
  • Цагаанбаавгайн Мөнх-Оргил
  • Ганжиншандайн Мөнх-Учрал
  • Сэргэлэнгийн Тулга
  • Жаргалсайханы Чинзориг
  • Бөхбатын Шагай
2011 он
  • Сүхбаатарын Өнөр
  • Батжаргалын Дуламзаяа
  • Эрдэнэдагвын Мөнхзул
  • Нямаагийн Цэнгэл
  • Алтангэрэлийн Мөнхзул
  • Насанжаргалын Саранчимэг