Нүүр хуудас | Eng | Холбоо барих | Чухал холбоос

Оюутны клуб

СЭЗИС нь чөлөөт цагийг зөв, боловсон өнгөрөөх авьяас чадварыг нь хөгжүүлэхийн тулд төрөл бүрийн клуб, дугуйлангуудыг тогтмол хичээллүүлж байгаа бөгөөд оюутан залуус та бүхэн өөрсдийн хүсэл сонирхолын дагуу хүссэн дугуйландаа хамрагдах боломжтой. Энэ хичээлийн жилд нийт 21 клуб, дугуйлан үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдгээрийн 10 итгэмжлэгдсэн, 11 бүртгэгдсэн статустайгаар ажиллаж байна

Клуб Зорилго
Тэнгэр Нийгмийн сайн сайхны төлөө нэг хүсэл зорилго дор нэгдсэн залуусыг хөгжүүлэх дэмжих
Максимум Бодлын тань далд хэсгийг үг болгон гаргаж, үйлдэл болгон хөгжүүлэх боломжийг олгох
Сэтгэшгүй Монголын Хөрөнгийн зах зээлийг дэлхийн жишигт нийцүүлэх үйлсэд хүмүүнлэг залуусыг бид бэлдэнэ.
Цэцэн бэрс шатрын клуб СЭЗИС-ийн оюутан залуусын цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, шатрын спортын дамжуулан хувь хүний хөгжлийг төлөвшүүлэхэд оршино.
Фанат Биеийн тамир, спортын арга хэмжээгээр дамжуулан, оюутан залуусын хамтын ажиллагаа эвсэг байдлыг сайжруулах
Агшин Гэрэл зургаар дамжуулан шинэ орчин, шинэ мэдрэмжийг нийт оюутан, багш, ажилчдад бий болгох, СЭЗИС-н фото зургийн санг бүрдүүлэх
Чөлөөт бичээчид Сэтгэлгээний хөгжлийг нэмэгдүүлэхийн төлөө үзгээ сугалсан дайчид
AIESEC-UFE Олон улсын түвшинд манлайлах чадвартай нийгэмдээ эерэг өөрчлөлт оруулахуйц, дэлхийн иргэн болоход гишүүдээ дэмжин ажиллах
Хэмнэл клуб СЭЗИС-ийн арга хэмжээнд оюутнуудыг татан оролцуулах. Дуу дуулах, хөгжим тоглох,Урлагийн боловсрол олгох
Ротаракт Нийгэмд тулгуурласан хүмүүнлэгийн сайн үйлсийн арга хэмжээ зохион байгуулж түүгээрээ клубын оюутан залуусаа тодорхой хэмжээнд хөгжүүлэх
Hive клуб Нягтлан бодох бүртгэлийн оюутнуудын харилцаа,хамтыг ажиллагааг сайжруулж мэргэжилийн үнэ цэнийг бусдад таниулан хөгжүүлэх
UFE Art Club Cobalt Урлагт сонирхол нэгтэй оюутнуудыг нэгтгэж, өөрсдийн чадварыг хөгжүүлэхэд туслах
Хөрөнгийн сан Судалгаа, шинжилгээ, бизнес
Оргил Математик болон бусад чиглэлээр сургуулийг төлөөлөн сайн дураараа олимпиадад бэлтгэх
АКСИ клуб СЭЗИС-ийн оюутнуудын эзэмшсэн эрхзүйн болон ёс зүйн онолын мэдлэгийг практикт зөв зохистой ашиглах чадварыг олгох ба хуулиа дээдэлдэг, ёс суртахуунлаг оюутан болгон төлөвшүүлэхэд оршино.
Хөгжлийн эдийн засаг Эдийн засгийн хөгжлийн суурь хүчин зүйлсийг судлан, эх орныхоо эдийн засаг, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах.
E.L.I.T.E Бизнес зах зээлийн судалгаа, төсөл хөтөлбөр,боловсруулах,хэрэгжүүлэх
Radocs Монголын маркетингийн хөгжилд хувь нэмрээ оруулах хүмүүнлэг гишүүдийг бэлтгэх
CUPS club Суралцах тэмүүллээ тасралтгүй хөгжих боломжийг оюутнуудад олгох
Ёс зүйн клуб Оюутан залуусын ёс зүйн төлөвшилд нөлөөлөх үйл ажиллагаа явуулах
UFE Start Up Оюутан залуусын бизнес сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой
Gorgeous Гоозүй, харилцааны соёл, хувь хүний хөгжил
Улаан загалмайн клуб Хүмүүнлэгийн сайн үйлсийн үйл ажиллагаа