Нүүр хуудас Мон Eng Рус Чухал холбоосууд
 
Information for: · Оюутан
· Багш
· Элсэхийг хүсэгчид
· Төгсөгчид
· Бизнесийн зөвлөгөө, сургалтын төв
· Ажлын байр
 
 
  СЭЗДС -> Оюутан -> Оюутнд үзүүлэх дэмжлэг үйлчилгээ  

Оюутанд үзүүлэх дэмжлэг, үйлчилгээ

ОЮУТАН СУРЧ БУЙ МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛЭЭР ДАДЛАГА ХИЙХ

Тэнхим тус бүр өөрсдийн мэргэжлийн чиглэлээр танилцах болон үйлдвэрлэлийн дадлагын удирдамжтай бөгөөд тухайн чиглэл, салбарын байгууллагуудтай хамтран гэрээ байгуулан ажилладаг.


Байгууллагатай танилцах болон үйлдвэрлэлийн дадлага хийх гэрээ байгуулсан тохиолдолд:

Оюутан дадлага хийх байгууллагаа өөрөө олж байгаа тохиолдолд:

 

ОЮУТНЫ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ

Оюутанд үйлчлэх төв нь оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлыг удирдлагаар хангаж, цагийн болон дадлагын, байнгын ажлын байрыг судлах, зуучлах үүрэгтэй бөгөөд оюутнуудад хөдөлмөр эрхлэлт болон түүнтэй холбоотой асуудлаар зөвлөгөө өгөх, үйлчилгээ үзүүлдэг. ОҮТ нь:

  • Оюутныг хөдөлмөр эрхлэхэд шаардлагатай эрх зүй, хөдөлмөр, нийгмийн хамгааллын зөвлөх үйлчилгээ үзүүлэх.
  • Оюутныг байнгын болон цагийн ажлын байрны талаарх мэдээллээр хангах
  • Оюутныг хөдөлмөрийн зах зээлд бэлтгэх сургалтын хөтөлбөр боловсруулж, сургалт зохион байгуулах, төгсөгчдийн ажлын байрны судалгаа хийх
  • ОҮТ-д бүртгэгдсэн оюутнууд болон төгсөгчдөд хөдөлмөр зуучлалын үйлчилгээ явуулдаг
  • Ажил олгогч байгууллагуудтай хамтран ажиллах, хүний нөөцийн бүрдүүлэлтийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулдаг.

ОҮТ нь ажил олгогч аж ахуйн нэгж, байгууллагуудтай дараах чиглэлээр хамтран ажиллаж байна:
    • Ажил хайж буй оюутан, төгсөгчийн мэдээллийн сан үүсгэх • оюутныг байнгын болон цагийн ажлын байраар хангах • СЭЗИС-ийн төгсөгчдөөс хүний нөөцөө бүрдүүлэх • Оюутанд үйлдвэрлэлийн дадлага хийх бололцоог нэмэгдүүлэх • нийтийг хамарсан ажил зохион байгуулах гэх мэт.

Хөдөлмөр эрхлэхэд зуучлахад чиглэсэн үйл ажиллагаа

Оюутнуудын хөдөлмөр эрхлэхэд зуучлахдаа ААНБ-д хамтарч ажиллах ажлын санал гарган шаардлагатай бол хамтын гэрээ байгуулан ажилладаг бөгөөд оюутны и-оффис, Infosys программуудаар мөн зарын самбаруудыг ашиглан ажлын зар, мэдээнүүд, сургалтын заруудыг хүргэдэг. Оюутны и-офисийн хөдөлмөр эрхлэлт хэсэгт идэвхитэй ажил хайж буй оюутнууд жилд дунджаар 800 бүртгүүлдэг. ОХЭДТ байгуулагдснаас хойш энэхүү сайтаар дамжуулж давхардсан тоогоор нийт 2518 оюутан цагийн болон түр ажлын байранд зуучлагдаад байгаа. Мөн 2009, 2010, 2011 оны хичээлийн жилүүдэд хавар болон намрын төгсөлтийн өмнө ААНБ-тай хамтран СЭЗИС дээр ажлын байрны үзэсгэлэн яармагийг зохион байгуулсан. Үүнд бүх хөтөлбөрийн оюутнууд хамрагдах боломжтой бөгөөд тухайн байгууллагын нээлттэй ажлын байрны мэдээлэл, цагийн болон гэрээт ажлын байрнуудын мэдээллээр хангагддаг.


Оюутан манай төвийн и-хуудсанд хандсанаар:
  • Нээлттэй ажлын байрны зар
  • Цагийн болон түр ажлын зар
  • Танилцах болон үйлдвэрлэлийн дадлагын зар
  • Бусад мэдээллээр хангагдана

Хамтарч ажилладаг байгууллагууд
  1. Сангийн яам болон бусад яамдууд
  2. Статистикийн үндэсний газар
  3. Төв банк
  4. Арилжааны банкууд
  5. Кредит монгол ББСБ
  6. MCS Холдинг
  7. Таван богд групп
  8. Номин холдинг
  9. Наран холдинг
  10. Оюу толгой ХХК
  11. Энержи ресурс
  12. Чоно корпораци
  13. Конфединт аудит
  14. MSM
  15. Моннис
  16. Монос групп
  17. Ард даатгал
  18. BDSek ХХК

 

НИЙТИЙН ТЭЭВРИЙН ХӨНГӨЛӨЛТ

Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/740 дүгээр захирамжаар нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ явах зайлшгүй шаардлагатай оюутнуудын нийтийн тээврийн хэрэгслээр зорчиход ашиглах “Цахим төлбөрийн карт”-ийг сургуулийнхаа ОҮТ хандан захиалгын мэдүүлгийн маягт бөглөн захиалан авна.


 

ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

СЭЗИС-ийн эмч нь сургуулийн А байрны 203 тоотод байрладаг бөгөөд оюутан та өвчилсөн үедээ их эмчийн анхан шатны үздэг хийлгэж зөвлөгөө авах, шаардлагатай үед эмнэлгийн анхны яаралтай тусламжийг авах боломжтой. Мөн өвчилсөн оюутнуудад шаардлагатай гэж үзвэл 1-3 өдрийн эмчийн чөлөө олгож хичээлээс чөлөөлөгдөнө. Оюутнуудад эрүүл ахуйн зөвлөгөө өгнө. Сургуулийн эмч нь онош тодруулах зорилгоор харъяа өрх, дүүргийн эрүүл мэндийн нэгдэлтэй хамтран ажиллана. Эмчийн заалтын дагуу хийлгэж буй цагийн тариаг ажлын цагаар хийж өгнө. /тариа, тариураа бэлтгэж ирнэ/ Өдрийн ангийн бүх оюутнуудыг эрүүл мэндийн даатгалд хамруулах ажлыг хариуцдаг. Оюутан та эрүүл мэндийн даатгалд хамрагдахын тулд сургуулийн харъяа дүүргийн нийгмийн даатгалын байгууллагад хандана.


Бүрдүүлэх материал:

  • ЭМД-ын дэвтэр
  • ЭМД-ын 1 жилийн шимтгэл /8010 төгрөг/
  • Оюутны үнэмлэх зэргийг авч очно.

Манай сургуулийн тухайд оюутнуудыг ЭМД-д бүрэн хамруулах, явдал чирэгдэлийг багасгах зорилгоор сүүлийн 7 жил сургууль дээрээ зохион байгуулж байгаа. Энэ нь хаврын улиралын хичээл сонголтын үеэр дүүргийн нийгмийн даатгалын ажилтанг сургууль дээрээ ажиллуулдаг. Орон нутгаас ирсэн бүх оюутнууд түр оршин сууж буй дүүрэг, өрхийн эмнэлээс эрүүл мэндийн үйлчилгээ авна. Энэ нь амьдарч буй газрын харъяа өрхийн эмнэлгээр дамжин бүх шатлалын эмнэлгийн тусламж авах боломжтой. Сургуулийн оюутны дотуур байранд оршин сууж буй оюутнууд Баянзүрх дүүргийн 6-р хорооны өрхийн эмнэлэгт харъяалагддаг.

Энэхүү өрхийн эмнэлэг нь оюутны хотхоны урд талд БЗД-ийн 6-р хорооны байранд байрладаг. Үзүүлэхдээ: ЭМД-ын дэвтэр, Оюутны байрны үнэмлэхээ авч очно.


 

СЭТГЭЛЗҮЙН ЗӨВӨЛГӨӨ

Сэтгэлзүйн тусламж, үйлчилгээ

СЭЗИС-ийн бүх суралцагчид, багш, ажилтан, албан хаагчдад зориулан Хүмүүнлэгийн ухааны тэнхимийн багш, сэтгэл судлаач, сэтгэл судлалын ухааны доктор (Ph.D), профессор Б.Оюунчимэг сэтгэлзүйн зөвлөгөө болон сэтгэл заслын үйлчилгээг үнэ төлбөргүй өгдөг.


1. Сэтгэлзүйн зөвөлгөө

Сэтгэлзүйн зөвлөгөөний онцлог, үүрэг, ач холбогдол:

  1. Сэтгэл судлаач сэтгэл судлалын онол, аргазүй, харилцааны дадал, туршлагад тулгуурлан мэргэжлийн тусгай үйлчилгээ үзүүлнэ.
  2. Тохиолдсон бэрхшээлийг бодитой ухаарч ойлгох, даван туулах шийдвэр гаргахад нөлөөлөх тохирсон арга техникийг ашиглана.
  3. Үйлчлүүлэгчийн хувийн онцлог, амьдралаас олж авсан туршлага, түүний ул мөрт тулгуурладаг үйл явц.
  4. Амьдралын хүнд байдал, мухардлаас гарах, саад бэрхшээлийг даван туулах хамтын үйл ажиллагаа явуулна.
  5. Хувь хүн, гэр бүл, хамт олны гишүүдийн дотоод нөөц, чадавхийг нээн илрүүлэх, дайчлан идэвхжүүлэх, чадваржуулахад чиглэсэн сэдэлжүүлэх ажлыг гүйцэтгэнэ.
  6. Сэтгэл зүйн зөвлөгөөг сэтгэцийн хувьд эрүүл ч бухимдсан, хямарсан, мухардалсан, түүнчлэн илүү сайхан амьдрах, хөгжиж дэвших замыг эрж хайж байгаа хүмүүст өгнө. Энэ нь сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, сэтгэлийн экологийг хамгаалахад чиглэдэг үйл ажиллагаа байх болно.
  7. Үйлчлүүлэгчийн нас, хүйс, сэтгэцийн онцлогийн талаар мэдээлэл авч, тодорхой зөвлөмжийг санал болгоно. Үйлчлүүлэгчид тохиолдсон бэрхшээлийн талаар шинжлэх ухааны үндэстэй мэдээллийг мэргэжилтний ёс суртахууны шаардлагад нийцүүлэн өгнө.
  8. Хүмүүсийн алдаатай, буруу үзэл бодол, зан үйл, харилцаа, хандлагад нөлөөлөх, тодорхой шийдвэр гаргах, түүнийгээ амьдрал ахуйдаа хэрэгжүүлэн турших, дотоод нөөц, боломжоо нээн ашиглах, зөв, сайхан амьдралын төлөө тэмүүлэх хүсэл эрмэлзэл, итгэл найдвартай болоход сэдэлжүүлнэ.

Сэтгэлзүйн зөвлөгөөний зорилго:

  1. Үйлчлүүлэгчийн дотоод ертөнцөд нөлөөлөх, бие, сэтгэл санаа, оюун ухааныг нь идэвхжүүлэх, зөрчил, маргаан, хүндрэл бэрхшээлээс гарах хэрэгцээ, сэдлийг нь дэмжих;
  2. Бий болсон бэрхшээлийн шалтгаан, үр дагаварыг бодитойгоор ухаарч ойлгох, зөв дүгнэлт хийх, хохирол багатай даван туулахад туслалцаа үзүүлэх;
  3. Үйлчлүүлэгчийн үзэл бодол, зан үйл, сэтгэл санаанд нөлөөлөх, зөв шийдвэр гаргахад туслах;
  4. Шийдвэрлэх хувилбаруудыг үйлчлүүлэгчтэй хамтдаа авч үзэх, хамгийн оновчтойг нь сонгох;
  5. Үйлчлүүлэгчийн гадаад ба дотоод нөөц боломжийг судлан илрүүлэх, тэдгээрийг амьдрал ахуйдаа ашиглах, өөрийгөө хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх;
  6. Үйлчлүүлэгчийн зан үйлийн ахиц, эерэг өөрчлөлтийг бататган бэхжүүлэх;


2. Сэтгэл засал


Сэтгэл заслын зорилго:

Хүмүүсийн сэтгэцийн /түгшүүр, сэтгэл хямрал, гутрал, бухамдал/, болон зан үйлийн /түрэмгий байдал, цочмог зан, хор хохирол учруулах үйлдэл/ эмгэгийг ярилцах бусад аргаар засах үйл ажиллагаа юм. Сэтгэл судлалын онол, сэтгэл заслын аргазүйд суурилсан хөтөлбөр боловсруулах, эмгэгийнх нь талаар үйлчлүүлэгчид ойлгуулж ухааруулах, сэтгэлийн хөдөлгөөнийх нь тогтворгүй байдлыг арилгах, тогтворжуулах, эмгэгийг нь дахин сэдрээхгүй байхад нь үйлчлүүлэгчид туслахад оршоно. Сэтгэл заслаар сэтгэцийн дараах эмгэгийг засна. Үүнд:

  • Донтолт /архид, хар тамхинд, мөрийтэй тоглоомонд/;
  • Уур уцаар, цухалдалт, түрэмгийлэл зан авир;
  • Түгшүүр /дунд зэргийн болон хүчтэй/;
  • Биеийн төрх байдалтай холбоотой үүссэн эмгэг;
  • Албадлагын шинжтэй болон цочмог зан үйлүүд;
  • Сэтгэл гутрал /дунд зэргийн болон хүчтэй/;
  • Идэх эмгэг /хэт их идэх, булимия, анорксия/;
  • Хардалт;
  • Нэг бодол, хандлагад хэт автах эмгэг;
  • Айдас /бүх төрлийн, жишээ нь, орон зайн, цаг хугацааны, мэдэхгүйн/;
  • Өөртөө буруу хандсанаас үүссэн эмгэг;
  • Бэлгийн харилцаатай холбоотой эмгэг;
  • Гэр бүлийн харилцаатай холбоотой эмгэг;
  • Цочролтой холбоотой бухимдал;
  • Сэтгэц, зан үйлийн бусад эмгэг;

ХОЛБОО БАРИХ

Банзрагчийн Оюунчимэг, багш, сэтгэл судлаач,
СЭЗИС-ийн зөвлөх профессор, сэтгэл судлалын ухааны доктор (Ph.D), профессор
В байр 5 давхар 503 тоот
Мягмар гариг бүр 15.00-17.00
И-мэйл: chimeg2454@yahoo.com
 

ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВӨЛГӨӨ

Аливаа тэтгэлэг хүртэх гол шалгуурууд нь:

  • Голч дүн
  • Нийгмийн идэвхи
  • Тасралтгүй өөрийгөө хөгжүүлэх чадвар байна.

Төрийн сангийн зээл, тусламж

Сургалтын төрийн сангаас олгогдох зээл тусламжийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх вэб хуудсаар холбогдож авна уу: http://sts.meds.gov.mn/index.php/mn/ Зээл тусламжид хамрагдах оюутнууд өдрийн хөтөлбөрийн сургалтын менежерт хандна.

 

ТЭТГЭЛЭГ

Аливаа тэтгэлэг хүртэх гол шалгуурууд нь:

  • Голч дүн
  • Нийгмийн идэвхи
  • Тасралтгүй өөрийгөө хөгжүүлэх чадвар байна.

Төрийн сангийн зээл, тусламж

Сургалтын төрийн сангаас олгогдох зээл тусламжийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх вэб хуудсаар холбогдож авна уу: http://sts.meds.gov.mn/index.php/mn/ Зээл тусламжид хамрагдах оюутнууд өдрийн хөтөлбөрийн сургалтын менежерт хандна.

 
 

Санхүү эдийн засгийн их сургууль



Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам


Монголын бизнесийн зөвлөл


Бид олон нийтийн сүлжээнд


IFE facebook    IFE twitter    IFE youtube



13381 Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-5
Ш/х: Улаанбаатар-49 Утас: 976-11-458378