Санхүү хөтөлбөр(Эчнээ)

Хөтөлбөрийн зорилго

Байгууллагын шийдвэр гаргалтын хүрээн дэх үйл ажиллагааг шинжлэх болон санхүүгийн нөөцийг үр ашигтай төлөвлөх, хуваарилах, хянах, хөрөнгө оруулалтын оновчтой багц бүрдүүлэх, эрсдэлийн удирдлагын үйл ажиллагааг хэрэгжүүлэх арга, аргачлалуудыг байгууллагын орчинд хэрэглэх мэдлэг чадвар эзэмшүүлэхэд чиглэгдэнэ.

Хөтөлбөрөөр олгох мэдлэг

  • Бакалаврын зэрэгтэй мэргэжилтний мэдвэл зохих хүмүүнлэг, нийгмийн ухаан, гадаад хэл, математик компьютерийн суурь мэдлэг
  • Санхүү мэргэжил эзэмшихэд шаардагдах санхүүгийн үндсэн ойлголт болон НББ, менежмент, эдийн засгийн онолын холбогдох суурь мэдлэг
  • Тухайн мэргэжлийн эзэмшихэд зайлшгүй шаардлагатай санхүү, санхүүгийн систем, санхүүгийн зах зээлүүд, ААНБ болон БСБ-ийн НББ, санхүүгийн удирдлага, санхүүгийн мэдээллийн систем, санхүүгийн шийдвэр гаргалт, санхүүгийн шинжилгээ төлөвлөлт, хөрөнгө оруулалт, даатгал, олон улсын санхүүг, эрсдэлийн удирдлагын талаар онол, арга зүйн мэдлэг

Хөтөлбөрөөр эзэмших ур чадвар

  • Орчин үеийн мэдээллийн технологийг ашиглан өгөгдөл, тайлан боловсруулах, шинэ мэдлэг олж авах, бүтээлчээр тасралтгүй бие даан суралцах чадвар
  • Санхүүгийн мэдээлэл боловсруулах, бизнесийн болон санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа, гадаад орчинд шинжилгээ хийж, дүгнэлт өгөх тайлан боловсруулан илтгэх, түүнд үндэслэн хөрөнгө оруулалтын болон санхүүгийн шийдвэр гаргах, төлөвлөх чадвар
  • Үнэт цаасны болон даатгал, банк санхүүгийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой санхүүгийн аливаа шийдвэр гаргах, байгууллагын бэлэн мөнгөний удирдлагыг амжилттай хэрэгжүүлэх, санхүүгийн үйл ажиллагааны хяналтыг хэрэгжүүлэх чадвар
  • Бизнесийн харилцааны болон манлайлах чадвар, багаар хоршин ажиллах, бусдын үзэл бодлыг хүндэтгэн зөвшилцөж шийдвэр гаргадаг, хариуцлага хүлээх чадвар

Хөтөлбөрийн давуу тал

  • Олон улсад магадлан итгэмжлэгдсэн
  • CFA-ийн институтээс хүлээн зөвшөөрөгдсөн
  • Банк, санхүүгийн болон бизнесийн байгууллагуудад нэр хүндтэй
  • Сургуулиа төгсөөд гарахад ажлын байрны олдоц сайтай байдаг. Нэр хүндтэй банкууд, компаниудаас ажлын байрны санал олноор ирдэг
  • Бусад мэргэжил рүү хөврөн ажиллах боломжтой

Төгсөгчдийн ажлын байр

  • Санхүүгийн менежер
  • Санхүүгийн шинжээч
  • Даатгалын зуучлагч
  • Хөрөнгийн үнэлгээчин
  • Хөрөнгө оруулалтын менежер
  • Валют арилжааны дилер
  • Хянан шалгагч
  • Эрсдэлийн шинжээч

Оюутны гаргасан амжилт

  • СЭЗИС-ийн зохион байгууж буй тэмцээн уралдаанд эзслсэн байр
  • Хэн сайн санхүүч вэ тэмцээнд байр эзэлсэн оюутны нэрийг оруулах
  • Тухайн мэргэжлээр шилдэг төгсөгч болсон оюутны мэдээллийг он, нэрээр оруулах

Холбоо барих

Хөтөлбөрийн утас: 70008085-1-1-2
А байрны 2 давхар, 206 тоот
Тэнхимийн утас: 70158821
В байрны 8 давхар, 802, 803, 804 тоот
e-mail хаяг: dfm@ufe.edu.mn