“Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, дижитал, энтрепренер их сургууль” болохоор зорин ажиллаж буй СЭЗИС нь ирээдүйн энтрепренерүүд, оюутан залуусын технологийн ур чадварыг нэмэгдүүлэх, технологид суурилсан бизнесүүдийг хөгжүүлэхээр “AI maker space” төвийг байгуулахаар болсон билээ. Уг төвийн нээлтийн үйл ажиллагаанд зориулж “Future technology” нээлттэй хэлэлцүүлгийг хамтран ажиллагч байгууллагууд, төгсөгч, оюутан болон олон нийтэд зориулан нээлттэйгээр зохион байгуулж байна. Урилгаар БНСУ-ийн “Jinnie edu tech” компанийн захирал болон “Silla University”-ийн багш, “Design Tech Lab”-ийн эрхлэгч нар сонирхолтой илтгэл тавих болно.
Ирээдүйн технологийн талаар шинэ мэдлэг авч, салбарын экспертүүдийн хэлэлцүүлэгт оролцохыг хүсвэл дараах холбоосоор бүртгүүлэн оролцоно уу. https://forms.gle/jmeH5HPBNXj9MnzJ7
Олон улсын тэргүүн туршлагаас суралцая.
#UFE_Digital_University
#UFE_AI_Maker_space