Logo
UFE
image-alt-text

 

СЭЗИС нь нийгэмд оруулах хувь нэмрээрээ THE impact-д эрэмбэлэгдсэн, олон улсын их сургуулийн ангиллын шалгуурыг хангасан их сургууль болон хөгжих зорилтын хүрээнд дараах олон улсын чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэхээр зорьж байна.

Times Higher Education Impact Ranking

НҮБ-ийн Тогтвортой хөгжлийн зорилт дээр тулгуурлан их сургуулийн нийгэмд үзүүлж буй нөлөөлөл, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж буй байдалд нь тулгуурлан үнэлж байгаа олон улсын их сургуулийн эрэмбэ билээ.

 

ACBSP Accreditation

СЭЗИС нь 2008 онд 30 гаруй жилийн турш боловсролын байгууллага, институтийн дээд боловсрол, бакалавр, ахисан түвшний зэргийн боловсрол олгодог бизнесийн хөтөлбөрүүдийг магадлан итгэмжилж, магадлан итгэмжлэлийн тэргүүн туршлагыг дэлхий даяар сурталчлан таниулдаг олон улсын байгууллага болох ACBSP байгууллагын гишүүнээр Монгол улсаас анх элссэн билээ. Улмаар 2012 онд ACBSP–ээр анхны буюу Initial Accreditation хийлгэж, 2 нөхцөл, 5 санамжтайгаар магадлагдан итгэмжлэгдсэн билээ. Үүнээс хойш мэргэжлийн байгууллагын зүгээс ирүүлсэн санамж, зөвлөмжийг мөрдөж ажиллахад анхаарч  сургалтын үйл ажиллагаагаа хэрхэн сайжруулж буй талаарх ахиц дэвшлийн тайлангаа 2020 онд хүргүүлсэнээр бүх зөвлөмж, нөхцөлийг арилгаж чадсан амжилтыг 2020 онд үзүүлсэн.

2022 онд Reaffirmation буюу ахисан түвшний магадлан итгэмжлэл хийлгэх хүсэлтээ, өөрийн үнэлгээний тайлангийн хамт хүргүүлсэн ба 2022 оны 11 сард СЭЗИС дээр олон улсын шинжээч нар сургууль дээр ирж ажиллалаа.

2023 оны 2-р сарын 20-ны өдөр ACBSP байгууллагаас СЭЗИС-ийн 2 дах удаагийн магадлан итгэмжлэлийг 2032 он хүртэл баталгаажуулж, 10 жилээр дахин магадлан итгэмжлүүлсэн явдал нь суралцахуйн чанарыг тасралтгүй сайжруулах үйл явцыг хангаж, тууштай ажилладгийг олон улсад харуулсан явдал боллоо.

 

Baldrige Excellence Framework

2018 оноос ACBSP –ийн шалгуурыг бүрэн хангасан (нөхцөл, санамжаа бүрэн арилгуулсан) байгууллагуудад дараагийн шатны чанарын баталгаажуулалтын явцыг эхлүүлэх буюу сургуулийн нийт үйл ажиллагаагааны гүйцэтгэл, чанарыг баталгаажуулах хөтөлбөрийг боловсруулан зарласан нь Next Accreditation буюу магадлан итгэмжлэлийн дараах чанарын баталгаажуулалтын хөтөлбөр юм. Энэ нь сургалтын төгөлдөршил (Teaching & Learning Excellence) –өөс гүйцэтгэлийн төгөлдөршил (Performance Excellence)-рүү шилжиж буй үйл явц юм.

 

AACSB Accreditation

СЭЗИС-ийн судалгааны чадавхийг бэхжүүлэх зорилтын хүрээнд хийлгэх олон улсын хөндлөнгийн чанарын баталгаажуулалт юм. AACSB нь ACBSP –ээс ялгаатай нь тухайн их сургуулийн ахисан түвшний сургалт, судалгааны чадавхи, гарц үр дүнд тулгуурлан хийгддэг.