Logo
UFE
image-alt-text

  Санхүү Эдийн Засгийн Их Сургууль нь тогтвортой хөгжлийн зорилгыг нийгэмд таниулах, оюутан залуус, байгууллагын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор  “UFE Volunteer Fair 2023” сайн дурын ажлын үзэсгэлэнг хоёр дахь удаагаа “Эерэг нөлөөллөөрөө гангаръя” уриан дор 2023.03.23-ы өдөр зохион байгууллаа. Нийт 20 гаруй байгууллага өөрсдийн нийгмийн хариуцлагын хүрээнд хийж буй төслөө танилцуулж,  сайн дурын хэлбэрээр туслах оюутнуудыг бүртгэж авсан юм. 

Ивээн тэтгэгч:

“Төлбөрийн цогц шийдэл” Хай Пэймэнт Солюшнс ХХК

“Амьдралын мөч бүрд хамтдаа” АПУ ХК 

Хамтран ажилласан байгууллагууд:

  1. Хай Пэймэнт Солюшнс ХХК
  2. АПУ ХК 
  3. Фибо Глобал ХХК
  4. Залуу судлаачдыг дэмжих сан
  5. Мони Маркет Фанд  ХХК
  6. Сайнскор компани
  7. ЛГБТ төв
  8. Зеро Вэйст Монголия
  9. Гэр Хаб ТББ
  10. Улаан загалмайн нийгэмлэг
  11. Хүүхдийн оюуны боловсролыг дэмжих төв НҮТББ
  12. Сонсголгүйн боловсрол ТББ
  13. Дэлхийн Зөн Монгол ОУБ
  14. Ахиллис Монгол ОУБ
  15. Монголын Эмнести Интернэшнл
  16. Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо
  17. Хүчирхийллийн эсрэг үндэсний төв
  18. Монголын Эмэгтэйчүүдийн Хөдөлмөрийг Дэмжих Холбоо
  19. Анкэйж ТББ
  20. Ротаракт клуб

Энэ жилийн үзэсгэлэн нь тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд хэрэгжих төслүүдийг шалгаруулах “Student-LED” сайн дурын төслийн уралдаан зохион байгуулснаараа онцлог боллоо. Уралдаан нь 3 үе шаттай бөгөөд 1-р шатанд нийт 25 төсөл ирүүлснээс  MENTORNSHIP буюу II шатанд 10 баг шалгарч, баг тус бүр менторын тусламжтай төслийн сүүлийн шатанд бэлдэв.

Төслийн ментор болон багууд:

  • Н. Ганжигүүр /CPO Chief Product officer/ “Axieth team” - “Mencave, Smartclass, Ourbook, Зөв хичээл”
  • Л. Чинбат /Хөүм Моргейж Корпорейшн ХХК/ “Rotaract 1 team”  - “Улаанбаатар хот дахь ногоон байгууламжийн тоог нэмэгдүүлэх”
  • Б.Эрдэнэ /Эм Эф Жи групп, Дэд захирал/ “Reusult team” - “Өмсдөггүй хувцсаа хандивлах”
  • О.Одгэрэл /АПУ ХК-ийн Байгууллагын харилцааны албаны дарга/ “ZH team”  - “Өөрийн хувцсыг дахин сэлбэж эдийн засгийн эргэлтэд оруулах”
  • Ж.Номин /Залуу судлаачдыг дэмжих сангийн захирал/ “Arise team” - “Эцэг эх хүүхдийн харилцааг сайжруулах”
  • Д.Энхцацрал /”Сайн скор” компанийн захирал/ “Heart U team” - “Нээлттэй боловсрол олгох”
  • Ч.Наранчимэг /СШУТ-ийн профессор/ “Triple E team” - “Багш, оюутан болон ажилчдын эрүүл ахуй ариун цэврээ сахих боломжийг бүрдүүлэн, тав тухтай, сэтгэл амар хувийн орон зайг цогцлоох” 
  • Э.Тамир /СУТ-ийн багш/ “T.E.D team” - “СЭЗИС-ийн дэргэдэх ногоон байгууламжийг сэргээн тохижуулан багш, сурагчдын чөлөөт цагаа гадаа талбайд ая тухтай өнгөрүүлэх боломжийг бүрдүүлэх”
  • Т.Лхам-Үржинханд /ОУНББСМИ-ийн дадлагажигч багш/ “Alpha 24 team” - “Нийслэл хотоос алслагдмал газар амьдардаг хүүхдүүдэд байт харваагаар хичээллэх боломж олгох”
  • А.Ууганбаяр /МСМТ-ийн багш/ “Idea-R team” - “Зуны амралтад зориулсан хүүхэд хөгжлийн хөтөлбөр” 

 

Уралдааны сүүлийн буюу INVESTMENT шатанд Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлж буй томоохон бизнесийн байгууллагын төлөөллүүд шүүгчээр ажиллаж, танилцуулга хийсэн төслийн багуудын 50 хувьд нь төслөө хамтран хэрэгжүүлэх санал тавьсан юм. 

Төслийн шилдэг 3 баг: 

1-Р БАЙР: ZH баг - “Нар сар” төслийн санаа, шийдэл

  • Хэрэглэгчдийн өмсдөггүй хувцсыг ашиглан шинэ бүтээгдэхүүн бий болгож, дахин ашиглах, хувцсыг дахин сэлбэж эдийн засгийн эргэлтэд оруулах. 

2-Р БАЙР: REUSULT баг - COMESDAY төслийн санаа, шийдэл

  • Хэрэглэгддэггүй хувцас, ном, тоглоом цуглуулах, цугларсныг худалдах, орлогоороо хандив өгөх, худалдагдаагүй эдлэлүүдийг амьжиргааны түвшин доогуур хүмүүст хандивлах

3-Р БАЙР: ARISE баг - “Бяцхан ертөнц” төслийн санаа, шийдэл

  • Хүүхэд хүмүүжлийн эерэг аргад суурилсан гэр бүлийн эерэг харилцаа бий болгох "Хөлөгт тоглоомын багц"-ыг боловсруулж, гэр бүлийн чанартай цагийг дэмжих "Сошиал мэдлэг олгох аян"-ыг өрнүүлэх. 

Шилдэг 3 багийг Хай Пэймэнт Солюшнс ХХК мөнгөн шагнал, хувьцааны эрх, хөрөнгө оруулалт хийх эрхийн бичгээр мөн Татварын Ерөнхий Газар гарын бэлэг зэргээр шагнаж  урамшуулан батламж гардууллаа.

Хөрөнгө оруулалт, хамтран ажиллах санал авч чадсан багууд:

  1. ARISE баг -” Бяцхан ертөнц” төсөл 
  2. REUSULT баг - “COMESDAY” төсөл
  3. ZH баг - “Нар сар” төсөл

Шүүгчдийн бүрэлдэхүүн:

  • Хай Пэймэнт Солюшнс ХХК-ийн Мерчант борлуулалт хариуцсан захирал Ш.Амарбаясгалан
  • Голомт банкны Нийтийн удирдлагын газар, тогтвортой санхүүжилтийн хэлтэс, ахлах менежер Б.Манлай
  • JCI Монгол байгууллагын 2023 оны Дэд ерөнхийлөгч Б.Ганпүрэв
  • Хурд группийн Санхүү хариуцсан захирал Ч.Заяа
  • Хаан банкны Санхүү удирдлагын газрын захирал  Н.Баасанцээ
  • Таван богд финанс ББСБ-ын гүйцэтгэх захирал Б.Өрнөхжаргал
  • Ланд бридж ХХК-ийн хүний нөөц хариуцсан захирал Л. Уранцэцэг
  • Гүнд инвестмент ХХК-ийн Стратеги зохицуулалтын газрын захирал Р.Ганчимэг
  • Капитрон банкны Байгууллагын банкны газрын захирал Д.Зоригт
  • Татварын Ерөнхий газрын том татвар төлөгчдийг хариуцсан улсын байцаагч Д.Лхагватунгалаг
  • Гэр Глампинг ХХК-ийн захирал С.Баярсайхан

Оролцогчид:

  1. Alpha 24
  • Г. Лхамноржмаа /Эрх Зүй III курс/
  • Н.Билгүүндалай  /Маркетинг IV курс/
  • О. Сарнай /Маркетинг III курс/
  • Т. Номин /Маркетинг IV курс/
  1. Arise team 
  • Д. Өсөхжаргал /Санхүү III курс/
  • Г. Энхзул /Санхүү III курс/
  1. Idea-r team
  • Ц. Анужин /Санхүү II курс/
  • М. Даваалхам /Санхүү II курс/
  1. Reusult team
  • Э. Уламбаяр /Санхүү II курс/
  • Т. Мөнхжин /Эдийн засаг II курс/
  • Б. Дөлгөөн /Мэдээллийн систем II курс/
  • Б. Майсайхан /Санхүү II курс/
  1. TED team
  • М. Давааням /Санхүү I курс/
  • Н. Тэнгис /Санхүү I курс/
  • Л. Энэрэл /Санхүү I курс/
  1. ZH team
  • Б. Тэмүүлэн /Энтрепренершип I курс/
  • Б. Энхтунгалаг /Энтрепренершип I курс/
  • Бат-Ирээдүй /Энтрепренершип I курс/
  • Б. Цолмонцэрэн /Энтрепренершип I курс/
  • Б. Төгс-Оргил /Энтрепренершип I курс/
  1. Axleth team
  • Б. Түвшинбаяр /Мэдээллийн систем III курс/
  • Э.Удвал /Нягтлан бодох бүртгэл III курс/
  1. Heart U team
  • Ө. Урангоо /Нягтлан бодох бүртгэл II курс/
  • Э. Сувданчимэг /Эрх зүй I курс/
  • Э. Дөлгөөн /Бизнесийн удирдлага I курс/
  • А. Ванчинсүрэн /Даатгал I курс/
  • Т. Халиун /Бизнесийн удирдлага II курс/
  1. Rotaract 1 team
  • Д.Сувд /Бизнесийн удирдлага II курс/
  • C. Учрал /Санхүү II курс/
  • Г.Золчимэг /Нягтлан бодох бүртгэл II курс/
  • Х.Энхжин  /Нягтлан бодох бүртгэл II курс/
  • Ч.Халиун  /Нягтлан бодох бүртгэл II курс/
  1. TripleE
  • Б.Эрдэнэ-Очир /Санхүү I курс/
  • Б.Төр-Энх  /Санхүү I курс/
  • Н.Энхмаа  /Санхүү I курс/

Сайн дурын үзэсгэлэнгийн зохион байгуулалтын баг: 

  1. Б. Хулан  /ЭЗО IV курс/
  2. Ж. Цэлмэг /Бизнесийн удирдлага II курс/
  3. Б. Чанцал  /Нягтлан бодох бүртгэл IV курс/
  4. Ч.Энхжин /БУТ II курс/
  5. Б. Хонгорзул /Нягтлан бодох бүртгэл I курс/
  6. А. Үүрийнцолмон /Санхүү II курс/
  7. Б.Энхжин /Маркетинг I курс/
  8. Б. Хүслэн /Банк II курс/
  9. М. Номин /СУТ II курс/
  10. Ө. Урангоо /Нягтлан бодох бүртгэл II курс/
  11. Б. Мөнхсарнай  /Санхүү II курс/
  12. Г. Жавхланзул  /Эрх зүй+Санхүү I курс/
  13. Б. Мөнхзул  /Эрх зүй+Санхүү I курс/
  14. Г. Ган-Эрдэнэ  /БУТ II курс/
  15. Г. Мөнхнаран  /Мэдээлэл систем менежмент I курс/

Дэмжин тусалж ажилласан сурагчид:

Б.Сайнзаяа /”Орчлон” олон улсын сургууль, 10-р анги /

С.Анунгоо /”Монгол тэмүүлэл” бүрэн дунд сургууль, 10-р анги/

Т.Маралжин /”Монгол тэмүүлэл” бүрэн дунд сургууль, 10-р анги/

UFE volunteer fair 2023 сайн дурын үзэсгэлэн зохион байгуулахад ивээн тэтгэн ажилласан Хай паймент ХХК, АПУ ХК-ийн хамт олон, дэмжин оролцсон байгууллагууд, төслийн уралдаанд оролцсон багууд, зөвлөгөө өгч, чиглүүлэн ажилласан ментор, уралдааны шүүгчээр  ажилласан бизнесийн байгууллагын удирдлагууд, үзэсгэлэнгийн үеэр хүрэлцэн ирж оюутнуудыг дэмжин нэг өдрийг хамтдаа өнгөрөөсөн  OPEN MIC Mongolia, зохион байгуулалтыг хариуцсан ажилласан оюутан, сурагч нартаа болон дэмжин ажилласан СЭЗИС-ийн багш, ажилтнууддаа талархал илэрхийлье.