UFE
Зураг

Оюутны карьер төлөвлөлтийн зөвлөмж

СЭЗИС-ийн сургалтын албадаас зохион байгуулдаг зөвлөх, чиглүүлэх үйл ажилагаа бүр нь оюутны хөгжил, карьер төлөвлөлтөд чиглэгдсэн байдаг. Оюутнууд Өөрсдийгөө үнэлэх, цаашид хэн байх хаана хүрэхээр тэмүүлж байгаа, гадаад орчны нөхцөл байдал биднээс юу хүсэж байгаа, хэзээ ажлын дадлага туршлага олж авах гэх зэрэг карьер төлөвлөлтийн олон олон асуултуудын хариултыг олгоход чиглэсэн уулзалт сургалт, олон нийтийн ажлуудад идэвхтэй хамрагддаг.

Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих

Оюутнуудын өдөр тутмын хэрэглээгээ хангах, хөдөлмөрт бэлтгэх, нийгэмд өөрийн гэсэн байр суурьтай болох, төлөвших, ажлын байранд дадлагажих зэрэг эдийн засаг, нийгмийн хэрэгцээ нэмэгдэж байгаатай уялдуулан оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор СЭЗИС нь Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр дараах үйл ажиллагааг явуулдаг.

  • Оюутнуудыг карьер төлөвлөлтөө хийхэд нь мэргэжлийн туслалцаа үзүүлэх
  • Оюутнуудыг хөдөлмөр эрхлэх, дадлага хийх хүсэлтийг хүлээн авах
  • Ажил олгогч байгууллагатай хамтран ажиллах хүний нөөцийн бүрдүүлэлтийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх замаар оюутан, төгсөгчдөдөө ажлын байраар хангах
  • Оюутныг хөдөлмөрийн зах зээлд бэлтгэх сургалт зохион байгуулах
  • Төгсөгчдийн ажлын байрны судалгаа хийж ажлын байраар хангахад туслах
  • Бүртгэгдсэн оюутнууд болон төгсөгчдөд хөдөлмөр зуучлалын үйлчилгээ явуулах

Эдгээр асуудлуудтай холбоотой мэдээ, мэдээлэл, ажлын зарыг тухай бүр Инфосис оюутны системээр http://Infosys.ufe.edu.mn дамжуулан хүргэх бөгөөд биечлэн ирж зөвлөгөө мэдээллийг хичээлийн С байрны 303 тоотоос ирж авах боломжтой.

Xөдөлмөр эрхлэхэд зуучлахад чиглэсэн үйл ажиллагаа

Оюутнуудын хөдөлмөр эрхлэхэд зуучлахдаа оюутны http://Infosys.ufe.edu.mn, сургуулийн болон оюутны холбооны фэйсбүүк группээр зар, мэдээнүүд байрлуулдаг ба шаардлагатай бол хамтын гэрээ байгуулан ажилладаг. Түүнчлэн сургалтын зар энэ хэлбэрээр оюутнуудад хүрдэг.

Идэвхитэй ажил хайж буй оюутнууд жилд дунджаар 800 бүртгэгддэг. 2009 оноос эхлэн хичээлийн жилийн хавар болон намрын төгсөлтийн өмнө ААНБ-тай хамтран СЭЗИС дээр ажлын байрны үзэсгэлэн яармагийг зохион байгуулдаг. Үүнд бүх мэргэжлийн оюутнуудыг хамрагдуулж, байгууллагын нээлттэй ажлын байрны мэдээлэл, цагийн болон гэрээт ажлын байрнуудын мэдээллээр хангаж ажиллаж байна.

Нийтийн тээврийн хөнгөлөлт

Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/740 дүгээр захирамжаар нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ явах зайлшгүй шаардлагатай оюутнуудын нийтийн тээврийн хэрэгслээр зорчиход ашиглах “Цахим төлбөрийн карт”-ийг Бакалаьрын сургалтын албанд хандан захиалгын мэдүүлгийн маягт бөглөж захиалдаг.

 

Эрүүл мэндийн үйлчилгээ

СЭЗИС-ийн эмч нь сургуулийн С байрны 607 тоотод байрладаг бөгөөд эмчийн анхан шатны үздэг хийлгэж зөвлөгөө авах, шаардлагатай үед эмнэлгийн анхны яаралтай тусламжийг авах боломжтой. Эмчийн зүгээс аардлагатай гэж үзвэл 1-3 өдрийн хичээлээс чөлөө олгодог. Анхан шатны тусламж, эмчилгээ үзүүлэхээс гадна, эрүүл ахуйн зөвлөгөө өгнө. Сургуулийн эмч нь онош тодруулах зорилгоор харъяа өрх, дүүргийн эрүүл мэндийн нэгдэлтэй хамтран ажиллана. Эмчийн заалтын дагуу хийлгэж буй цагийн тариаг ажлын цагаар хийж өгнө. /тариа, тариураа бэлтгэж ирнэ/ Өдрийн ангийн бүх оюутнуудыг эрүүл мэндийн даатгалд хамруулах ажлыг хариуцдаг. Оюутан та эрүүл мэндийн даатгалд хамрагдахын тулд сургуулийн харъяа дүүргийн нийгмийн даатгалын байгууллагад хандана.

  • Бүрдүүлэх материал:
    • ЭМД-ын дэвтэр
    • ЭМД-ын 1 жилийн шимтгэл /тухайн жилд зарласан дүнгээр/
    • Оюутны үнэмлэх

Манай сургуулийн тухайд оюутнуудыг ЭМД-д бүрэн хамруулах, явдал чирэгдлийг багасгах зорилгоор сүүлийн жилүүдэд даатгалын үйлчилгээг сургууль дээрээ зохион байгуулж байна. Энэ үеэр харвьяа дүүргийн нийгмийн даатгалын ажилтан хамтран ажиллаж, оюутнуудад тусламж, зөвлөгөө өгдөг.

Нийт оюутнууд түр оршин сууж буй дүүрэг, өрхийн эмнэлгээс эрүүл мэндийн үйлчилгээ авна. Сургуулийн оюутны дотуур байранд оршин сууж буй оюутнууд Баянзүрх дүүргийн 6-р хорооны өрхийн эмнэлгээр ЭМД-ын дэвтэр, оюутны байрны үнэмлэхээрээ үйлчлүүлнэ.