UFE
Судалгаа, шинжилгээ
- СЭЗИС-ийн Судалгаа, эрдэм шинжилгээний бодлогын бичиг баримт 2019 оны 03-р сарын 15-ны А/54 тоот Pекторын тушаалаар батлагдсан.
- СЭЗИС-ийн Судалгаа, эрдэм шинжилгээний үйл ажиллагаанд дараах стратегийн шинжтэй бодлогыг баримтална. Үүнд:
- Багш, оюутны судалгаа, эрдэм шинжилгээний ажил нь сургуулийн судалгааны тэргүүлэх чиглэлд нийцсэн, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тулхтай хөгжилд хувь нэмэр оруулахуйц байх шаардлага тавина.
- Ахисан түвшний сургалт, судалгааны ажлын нэгдмэл байдлыг хангана.
- Судалгаа, эрдэм шинжилгээний үйл ажиллагаа, үр дүн нь үндэсний болон бүс нутгийн олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөхүйц чанар хүртээмжтэй байх зорилготой ажиллана.
- Судалгаа, эрдэм шинжилгээний санхүүжилтыг гадаад болон дотоод эх үүсвэрээс тогтвортой хангах, санхүүжилт татсан судлаачдын идэвх санаачилгыг бодитойгоор дэмжих бодлого хэрэгжүүлнэ.
- СЭЗИС-ийн судалгааны тэргүүлэх чиглэл
- Судалгааг Тогтвортой хөгжлийн концепцтэй уялдуулах бодлого баримтална
- Багш, оюутны судалгаа, эрдэм шинжилгээний ажил нь сургуулийн судалгааны тэргүүлэх чиглэлд нийцсэн, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тулхтай хөгжилд хувь нэмэр оруулахуйц байх шаардлага тавина.
- Ахисан түвшний сургалт, судалгааны ажлын нэгдмэл байдлыг хангана.
- Судалгаа, эрдэм шинжилгээний үйл ажиллагаа, үр дүн нь үндэсний болон бүс нутгийн олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөхүйц чанар хүртээмжтэй байх зорилготой ажиллана.
- Судалгаа, эрдэм шинжилгээний санхүүжилтыг гадаад болон дотоод эх үүсвэрээс тогтвортой хангах, санхүүжилт татсан судлаачдын идэвх санаачилгыг бодитойгоор дэмжих бодлого хэрэгжүүлнэ.
- Эрдэм шинжилгээ судалгааны бүтээлүүд
- СЭЗИС нь эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлүүд хэвлэгдэн гардаг дараах сэтгүүлүүдийг тогтмол эрхлэн гаргаж байна. Үүнд:
- “Монголын эдийн засаг өчигдөр өнөөдөр” сэтгүүл
- “International journal of Management “
- Жил бүрийн эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл
- “Economic Analytica” улс төрийн эдийн засгийн сэтгүүл