Тэнэглэхийн тухай 5 дүрэм гэж байдаг. 1976 онд Бэркли дэхь Калифорнын их сургуулийн эдийн засгийн түүхийн профессор Карло М. Циполла томьёолсон байдаг. Энэ хүн итали гаралтай бөгөөд 2000 онд өөд болсон юм.
Түүнийхээр бол тэнэг хүмүүс их элбэг, маш иррационал, өөртөө нэг их хожоогүй мөртлөө бусдад гай тарьдаг ингэснээрээ нийгмийн нийт хожоог хумигдуулдаг. Тэнэглэхийн эсрэг хамгаалалт байхгүй. Иймээс нийгэмд буй тэнэг бус-ууд нь тэнэгүүдээс илүү ихийг бүтээж байж л нийгэм оршино гэж тэрээр үзжээ.
Ингээд тэнэглэхийн 5 дүрэм гэгч нь:
Эдгээрээс гадна 3 төрлийн дүр төрхийг заасан. Эдгээр нь:
Энэ бол та бидний дүр төрх. Бид заримдаа ухаантан, заримдаа дээрэмчин заримдаа арчаагүй байдаг. Харин тэнэг бол тэнэглэлдээ маш тууштай, тэнэглэхээс хэзээ ч хазайдаггүй. Тиймээс ийм хүмүүс тун аюултай. Тэдний тэнэгтээд байгаа учир шалтгааныг олох аргагүй. Жишээ нь, дээрэмчин бол өөрийнхөөрөө рационал үйл хөдлөлтэй, түүнийгээ дагадаг. Дээрэмчин өөртөө ашигтай байдлыг хайдаг. Өөрөө болон өрөөлийг хожуулах ухаан хүрэхгүй тул хэн нэгнийг хохироож өөрөө хожно. Муу муухай л хэрэг, гэхдээ чи өөрөө рационал бол дээрэмчнийг уншиж болно. Өөрийгөө хамгаалах урьдчилан сэргийлэх бололцоотой.
Тэнэг хүнтэй бол яах ч аргагүй. Тэнэг хүн бол ямар ч бодолгүй, төлөвлөгөөгүй, ямар ч хожоогүй, ямар ч үндэслэлгүй, хамгийн боломжгүй газар, цаг мөчид чамруу дайрна. Тэнэг хэзээ хаана яагаад яаж дайрахыг чи тааж мэдэхгүй. Тийм хүнтэй учирвал зугтах аргагүй тэр хүний “ташаалд” та үлдэнэ. Эндээс дараагийн дүрэм гарч ирнэ.
4. Тэнэг хүн ямар их хор хохирол учруулах чадал, боломжтойг эрүүл хүн дутуу үнэлдэг. Тэнэг хүнтэй хаа нэг газар, хэзээ нэгэн цагт, ямар нэгэн нөхцөлд учрах нь ямар том алдаа болохыг дутуу үнэлдэг. Эрүүл хүн өөрсдөө тийм байдалд ордог.
5. Тэнэг хүн бол хүн гэдэг амьтан дотроос хамгийн аюултай. Тэнэг хүн дээрэмчнээс илүү аюултай. Тэдний эсрэг та юу ч хийж чадахгүй. Тэдний тарьсан гай гамшгаас болоод сүйрч буй нийгэм улс орон бишгүй байна.
Сөнөж буй нийгэмд тэнэг эрүүлүүдийн тоо оройлцоо, гэхдээ бас арчаагүй хүний эзлэх хувь өндөр. Мөн тэнэглэх янзтай дээрэмчид олон. Нэг иймэрхүү бүтэцтэй нийгэм бүрдэхээр улс орон тамын замаар орно гэж Циполла бичсэн байдаг. Тэнэгүүдээс тооны хувьд арай эрүүл нь илүү байж л, тэдний тарих гарз хохирлоос илүүг бүтээж байж л бид орших болно.