Профессор
Цол зэрэг: Ph.D
Мэйл хаяг: batkhuyag.g@ufe.edu.mn
Хаяг:
Доктор (PhD), дэд профессор Г.Батхуяг нь Энтрэпренершип ба инновацийн салбарын Монголын анхны доктор бөгөөд Австралийн Гриффитийн их сургуульд амжилттай (GPA 7/7 High Distinction) суралцан докторын зэрэг хамгаалсан болно. Тэрээр докторынхоо судалгааны ажлын хүрээнд энтрепренершипийн академик судалгаа болон практик энтрепренерүүдэд зориулан бүтээгдэхүүний инновацийг хэмжих шинэ загвар санал болгосон. Энтрепренершип болон инновацийн чиглэлээр өндөр импакт фактор бүхий эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд бүтээллээ хэвлүүлэхээс гадна 2019 онд анх удаа энтрепренершип ба инновацийн чиглэлээр мастерийн зэрэг олгох хөтөлбөр хөгжүүлж, нэвтрүүлэн амжилттай хэрэгжүүлж байна. Доктор Г.Батхуяг нь өөрсдийн инновацлаг бүтээгдэхүүн, үйлчилгээг шинээр хөгжүүлж, өрсөлдөх чадвартай энтрепренерлэг бизнес эрхлэх сонирхолтой, тууштай, зорилготой, эрч хүчтэй энтрепренерүүдэд амжилтанд хүрэхэд нь туслахаар зөвлөж, менторлэдэг.