Logo
UFE
Нээлттэй ажлын байр зураг

Ахисан түвшний сургалтын албаны дарга


Алба нэгж: Ахисан түвшний сургууль

Үндсэн үүрэг:

СЭЗИС-ийн дотоод дүрэм, журам, нэгдсэн бодлогын хүрээнд Ахисан түвшний сургуулийн бодлого, стратеги, төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжилтийг хангах, үндсэн хөтөлбөрийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, чанар, үр дүнг сайжруулах, бодлого, дүрэм журмыг хэрэгжүүлэх, багш, судлаач, оюутнуудын сургалтын үйл ажиллагааг уялдуулан ажиллах.

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Боловсрол, туршлага – Бизнесийн удирдлагаар магистр болон түүнээс дээш зэрэгтэй, бизнесийн салбарт удирдах албан тушаалд 5-аас дээш жил ажилласан туршлагатай.
  • Стратеги, зохион байгуулалт – Бодлого, хөтөлбөрийг төлөвлөх, хэрэгжүүлэх, хяналт тавих, чанар сайжруулах менежментийн ур чадвартай.
  • Харилцаа, хамтын ажиллагаа – Багш, судлаач, оюутнууд болон гадаад, дотоод түншүүдтэй үр дүнтэй хамтран ажиллах чадвартай.
  • Гадаад хэлний мэдлэг – Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй, олон улсын боловсролын орчинд ажиллах чадвартай.
  • Технологийн ур чадвар – Удирдлагын систем, мэдээллийн сан, оффисын программуудыг ашиглах чадвартай.

Бүрдүүлэх бичиг баримт:

  • Анкетын маягт татаж авч, бүрэн бөглөж ирүүлэх;
  • Хувь хүний танилцуулга (CV);
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, гэрчилгээний хуулбар;

Дээрх анкет, материалыг бүрдүүлж hr@ufe.edu.mn цахим хаягаар ирүүлнэ үү.

Холбоо барих:
Утас: 88043228, 77774400

Цахимаар бүртгэл үүсгэхБагшийн анкет татаж авахАжилтны анкет татаж авах