Тэнхим, алба нэгж: Мэдээллийн технологийн алба
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
Сургуулийн цахим платформууд, вэбсайт, мобайл аппликейшн болон дижитал орчинд хэрэглэгчдэд ойлгомжтой, хүртээмжтэй хэрэглэгчийн интерфейс (UI), хэрэглэгчийн туршлага (UX) бүхий шийдлийг төлөвлөх, загварчлах, хэрэгжүүлэх.
Тавигдах шаардлага:
UI/UX дизайн, график дизайн, компьютер график, бусад холбогдох чиглэлээр бакалавр зэрэгтэй.
Ажлын туршлага шаардахгүй, хэрэв туршлагатай бол давуу тал болно.
Design sprint, user test явуулж байсан туршлагатай. Эсвэл суралцах хүсэл эрмэлзэлтэй.
Дизайны программууд (Figma) дээр ажиллах чадвартай.
Харилцааны соёлтой, багаар ажиллах чадвартай.
Хариуцлагатай, асуудал шийдвэрлэх чадвартай.
Бүрдүүлэх бичиг баримт:
Анкетын маягт татаж авч, бүрэн бөглөж ирүүлэх;
Хувь хүний танилцуулга (CV);
Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, гэрчилгээний хуулбар;
Дээрх анкет, материалыг бүрдүүлж hr@ufe.edu.mn цахим хаягаар ирүүлнэ үү.
Холбоо барих:
Утас: 88043228, 77774400