Conference

Технологийн дэвшил нь орчин цагт бүхий л салбарт урт хугацааны үнэ цэнэ, бүтээгдэхүүн үйлчилгээний дундын хөгжлийг платформоороо дамжуулан хангах төсөөлөхийн аргагүй өргөн боломжийг олгож байна. Үүнийг дагаад хэрэглэгчдийн худалдан авах зан төлөв, соёл, хэрэглэгчдийн хүлээлт, хувь хүний чадвар, чадамж өдөр ирэх бүр өөрчлөгдөн хөгжсөөр байгаа билээ. Тухайлбал, цахим ертөнцөд AI, Sensors, VR, AR, Drone, 3D printing, IoT, Blockchain & Cryptocurrencies, Robotics зэрэг технологиуд ирээдүйн шинэ бизнес моделиудыг бүтээлцэж байгааг бид харж болно. Гэвч энэ нь зөвхөн орчин үеийн техник технологийн асуудал биш менежментийн түвшинд бизнес загвартаа өөрчлөлт хийж, байгууллагын соёл болгох нь хамгийн чухал.

Компаниуд энэхүү өөрчлөлт шинэчлэлтийг хийхийн тулд стратегийн зорилгоосоо эхэлж, өөрсдөө бүтээх, хөрөнгө оруулах, хамтран ажиллах, хослуулах, хурдасгах, шинэчлэх зарчмаар ажиллах хэрэгтэй болж байна. Тэгвэл Платформ дээр суурилсан бизнес моделийн давуу тал нь урт хугацааны үнэ цэнэ, бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэх тал дээр анхаардаг. Байгууллагын манлайлагч, удирдагчид стратегийн цар хүрээг илүү өргөнөөр харж, ямар сүлжээ, суваг, ямар төрлийн холбоо хамаарал бидний бизнесийн үнэ цэнийг бүтээж чадахыг тодорхойлж түүнийхээ хүрээнд ажилладаг бол хөрөнгө оруулагчид өнөөгийн технологийг эзэмшдэг бизнесийн модельтой компаниудыг илүү үнэ цэнэтэй болгож, биет бус хөрөнгө (оюуны өмч бүтээгдэхүүн, үйлчилгээ)-ийг нийтэд борлуулах боломжийг олгодог болсон байна.

Нэг жилийн дотор 1 тэрбум долларын орлоготой болтлоо огцом өссөн компаниуд болох #Apple, #Google, #Facebook, болон #Amazon зэргийн бизнесийн амжилтын нууц юунд байна вэ? Зах зээлд огцом өсөлттэй гарч ирсэн #Uber, #Аirbnb болон #Еbay компаниуд хэрхэн менежментээ хийж, хамтран ажиллах, хослуулах, хурдасгах, шинэчлэх зарчмаар инновацийг нэвтрүүлсэн бол?

Тэгвэл тэдний амжилтын нууцыг задлахаар #UFE/СЭЗИС-ийн #ТасралтгүйБоловсролынТөв-өөс Академик судалгаа, бизнес туршлагад үндэслэсэн #UFEEXECUTIVEPLATFORM мэдлэгт суурилсан инновацийн арга хэмжээг Монголын Бизнес эрхлэгч нар, Компанийн захирлууд, менежрүүд, Энтерпренёрууд, Технологийн экспертүүд, Бизнесийн зөвлөхүүд, СЭЗИС-ийн оюутнууд, үе үеийн төгсөгчид болон бусад сонирхсон хүн бүрт зориулан оюуны хөрөнгө оруулалтыг тасралтгүй хүргэх зорилгоор АНХНЫ форум, хэлэлцүүлгээ зохион байгуулах гэж байна.

Анхны арга хэмжээнд маань #WorldEconomicForum/Дэлхийн эдийн засгийн форумын Шилдэг Залуу Удирдагчаар шалгарсан, #Fortune500-ийн шилдэг 25 удирдагчидын нэг, #G20Summit, #World50Summit, #НҮБ, #ДэлхийнЭдийнЗасгийн Форумын түлхүүр илтгэгч, #HarvardBusinessReview-с “Платформ хувьсгал”, “Платформын цар хүрээ” #Bestseller номнуудын зохиолч ноён #SangeetPaulChoudary болон БНСУ-ын #Pohang шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хүндэт Профессор, Доктор #SooChang нар урилгаар хүрэлцэн ирж туршигдсан баримт бүхий сонирхолтой илтгэлүүдийг тавихаас гадна технологийн шийдлүүдийг эрэлхийлж буй Монголын шилдэг энтерпренёрууд өөрсдийн туршлага, амжилт ололт, сургамжаасаа хуваалцах болно.

Арга хэмжээнд оролцсоноор:

Хэзээ: 2019 оны 6 дугаар сарын 28нд (Баасан гариг) 16цагаас
Хаана: #CorporateHotel& #ConventionCentre, #EventHall -д

Төлбөр: 180,000 төгрөг
Данс: 3350000628 Голомт банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль
Гүйлгээний утга: ОВОГ НЭР, УТАСНЫ ДУГААР, ИМЭЙЛ ХАЯГ эсвэл ФЭЙСБҮҮК ХАЯГ

Дэлгэрэнгүй

Speakers

Mr.Sangeet Paul Choudary

“Платформын хувьсгал ба платформын цар хүрээ” шилдэг борлуулалттай номын зохиогч, Platformation Labs-ын Гүйцэтгэх захирал

Presentation pdf

Soo Y. Chang, Ph.D

БНСУ-ын Pohang шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Профессор

Presentation pdf

Panelists & Moderators

Б.Мөнхбаяр

Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн Ректор

Д.Болор-Эрдэнэ

Дижитал Кредит ХХК-ны үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал

Ц.Түвшинтөр

Информатик, Xарилцаа xолбооны институтийн захирал

Б.Мөнххишиг

Миг Даатгал ХХК-ийн Гүйцэтгэх захирал

Ч.Машнууцсүх

ОДО экосистем ХХК –ны Гүйцэтгэх захирал

Г.Гантуяа

Номадик Контент ХХК-ийн үүсгэн байгуулагч, захирал

З.Энхболд

“БӨҮСИС Дата Төв” – БӨҮ ХХК-ийн ТУЗ гишүүн

Б.Гантуяа

СЭЗИС-ийн Тасралтгүй Боловсролын Төвийн Эрхлэгч

Гаррет Вилсон

Гэрэгэ Криатив Солюшнс ХХК гадаадын хөрөнгө оруулалтын фирмийн гүйцэтгэх захирал

Холбоо барих

Дэлгэрэнгүй мэдээллийг
Имэйл: gantuya.b@ufe.edu.mn
Утас:99071704, 70158471

Тасалбар авах