Logo
UFE
2023-11-17

"FUTURE TECHNOLOGY" арга хэмжээ боллоо

"FUTURE TECHNOLOGY" арга хэмжээ боллоо

СЭЗИС дээр 2023-11-16-ы өдөр "FUTURE TECHNOLOGY" сэдвийн хүрээнд сонирхолтой лекц, нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.

Энэхүү арга хэмжээнд мэдээллийн технологийн салбарын мэргэжилтэн, их дээд сургуулийн эрдэмтэн багш, судлаачид, оюутан залуус маш идэвхтэй оролцлоо. БНСУ-ийн “Jinie Edu Tech”-ийн CEO Lee Sung Woong,  “Silla University”-ийн багш, “Design Tech Lab”-ийн эрхлэгч Kong Da Ye сонирхолтой танилцуулга лекц уншлаа.

Үүний дараагаар салбарын мэргэжилтнүүд технологийн ирээдүйн чиг хандлага, бидний өдөр тутмын амьдрал, их дээд сургуулийн сургалтын үйл ажиллагаанд AI хэрхэн нэвтэрч буй талаар, мета орчинд хүмүүс нийгмийн харилцаанд оролцож буйг жишээгээр тайлбарлан ярилцсан үр дүнтэй хэлэлцүүлэг өрнүүлэв.  

Нээлттэй хэлэлцүүлэгт оролцсон экспертүүд оюутан залууст хандан дараах зөвлөгөөг өглөө.

Та бүхэн хамгийн түрүүнд өөрийнхөө зорилгыг тодорхойлоорой
Маш сониуч, эрэлч, хайгуулч байх хэрэгтэй
Өнөөгийн нийгэмд ганцаараа бүхний хийх гэхээс илүүтэй зөв хамтрагчаа сонгох, багаар ажиллаж сурахад анхаарах
Зузаан толь бичиг үзэхээс илүүтэй CHAT GPT-ээр гадаад хэл суралцах боломжтой сайхан үед бүхий бололцоогоороо бүтээмжээ дээшлүүлэхэд AI ашиглах
Аливаа үйлдэл, процесс, ашиглаж буй хэрэглэгдэхүүн технологид суурилан цахимжих тусам олон зүйлийг сурах хугацааг хурдасгадаг болохыг байнга санах
Эдийн засгийн хямралаас гаргахад мэдээлллийн технологийн хөгжил ямагт түлхэц болдог
Яаж ч технологи ашигласан хүн чанартай байх шаардлагатай бүү мартаарай 
Хэлэлцүүлэгт өөрийн үнэтэй цагаа зориулж оролцсон нийт хүмүүстээ сургуулийн нэрийн өмнөөс баярласнаа илэрхийлье!