"Энтрепренершип ба Инноваци" MBA хөтөлбөрийн TRIAL ХИЧЭЭЛ-д суухыг урьж байна

Сайн байцгаана уу?
СЭЗИС-н Ахисан түвшний сургууль, Хөтөлбөрийн инновацийн төв хамтран хэрэгжүүлж буй "Энтрепренершип ба Инноваци" MBA хөтөлбөрийн доорх хичээлүүдээс аль нэгийг сонгон үнэ төлбөргүй суух боломжийг та бүхэндээ олгож байна.
1. Trial хичээл гэж юу вэ?
Энэ нь тухайн хөтөлбөрийн тус хичээлийг судлаж буй оюутнуудын хамт хичээлд нь суугаад, оролцоод, хөтөлбөрийн болон хичээлийн зохион байгуулалт, онцлогийг мэдрэх, туршиж үзэх боломжийг олгох хичээл юм.
2. Яагаад суух хэрэгтэй вэ?
Та өөрийн карьераа өсгөх, мэргэжлээ дээшлүүлэх, ахисан түвшний мэдлэг, чадвар эзэмших зорилгоор аль сургуульд, аль MBA хөтөлбөрт суралцахаа сонгож, шийдэж чадахгүй байгаа бол, СЭЗИС-н сургалтын орчин, аргазүй, хамт олны хүрээлэл зэрэг олон зүйлсийг энэ боломжоор мэдэж авах юм.
3. Хэн хамрагдах боломжтой вэ?
Сонирхсон хэн бүхэн бүртгэлээ урьдчилж баталгаажуулаад хамрагдах боломжтой.
4. Ямар нэг төлбөртэй юу?
Дээр бичсэн байгаа шүү дээ. Ямар ч төлбөргүй. 100% OFF
5. Суух хүний тоо хязгаартай юу?
Мэдээж хэрэг, хамгийн түрүүнд бүртгүүлсэн 3 хүн маань хамрагдана.
Нэмэлт мэдээлэл авах бол 99109954, 99165461 дугаараар тодруулаарай ...
Нэг насаар энгийн байснаас
Нэг өдөр СЭЗИС-н магистрант байсан нь дээр