“ИРЭЭДҮЙН АУДИТОРУУДЫН СОРИЛГО-2023” ОЛИМПИАДАД СЭЗИС-ИЙН БАГ АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

“Ирээдүйн аудиторуудын сорилго-2023” олимпиадыг “Грант Торнтон Аудит” ХХК-аас уламжлал болгон жил бүр ММНБИ-тэй хамтран зохион байгуулж байгаа бөгөөд 3 дахь удаагийн олимпиад 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр МУИС-д болж өндөрлөлөө.
Оюутнуудад ирээдүйд аудитор болох сонирхлыг төрүүлэх, тэдний оюуны чадварыг сорих, тодорхой сэдвийн хүрээнд дэвшүүлсэн асуудлаар мэдлэгээ тэлж, өөртөө итгэх итгэлийг хөгжүүлэх, бодит амьдралд тулгамдсан асуудлыг бүтээлчээр шийдвэрлэхэд туслах зорилготой энэхүү олимпиадад СЭЗИС, ХААИС, Мандах ИС, ОУЭЗБИС, Мандах-Дархан салбар сургуулийн 9 баг оюуны чадвараа сорин өрсөлдлөө. Энэ удаагийн олимпиад видео контент, мэдлэгийн сорил, багийн кейс гэсэн 3 үе шаттайгаар зохион байгуулагдлаа. Тус олимпиадад СЭЗИС-ийн НББТ-ийн Эрхлэгч А.Одгэрэл, Ахлах багш Б.Баясгалан нарын удирдсан баг амжилттай оролцлоо.
Шилдэг видео контентоор:
1-р байр: СЭЗИС-ийн “Grant force” баг
2-р байр: Мандах Их сургуулийн “Analytical Aces” баг
Мэдлэгийн сорилын төрлөөр:
1-р байр: Мандах Их сургуулийн оюутан П.Маралгоо
2-р байр: СЭЗИС-ийн оюутан М.Должинмаа
Багийн дүнгээр:
Тэргүүн байр: Мандах Их сургуулийн "Analytical Aces" баг
Дэд байр: СЭЗИС-ийн "Grant Force" баг
Гутгаар байр: СЭЗИС -ийн “ND^2"
Олимпиадад амжилттай оролцсон багш, оюутнууддаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.


