Санхүүгийн зохицуулалттай салбарууд дахь комплайнсын хяналтын тогтолцооны өнөөгийн байдал судалгааны тайлан

СЭЗИС нь Санхүүгийн зохицуулах хороотой хамтран “Санхүүгийн зохицуулалттай салбарууд дахь комплайнсын хяналтын тогтолцооны өнөөгийн байдал” судалгааг 2023 онд хийж гүйцэтгэсэн ба судалгааны үр дүнг 2023.12.05-ны өдөр болох “Компанийн засаглалын кодексын хэрэгжилт, комплайнсын эрсдэл” хэлэлцүүлгээр олон нийтэд танилцуулах юм.
Санхүүгийн зах зээлд багагүй байр суурийг эзэлдэг банкнаас бусад санхүүгийн салбарын төлөөлөл болон даатгагч, итгэлцлийн үйлчилгээ эрхлэгч ББСБ, хөрөнгө оруулалтын менежментийн компани (ХОМК) болон виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч (ВХҮҮ)-ээс засаглал, эрсдэл, комплайнсын тогтолцоо, комплайнсын хяналтын тогтолцоог хэрэгжүүлж буй байдал, тулгамдаж буй асуудлуудын талаар судалгаа авч, цаашид комплайнсын тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр зохицуулах байгууллага, санхүүгийн зуучлагч байгууллагуудын анхаарах асуудлуудыг онцоллоо. Судалгааны багийн ахлагчаар СЭЗИС-ийн удирдах зөвлөлийн дарга доктор Р.Амаржаргал, гишүүдээр СЭЗИС-ийн профессор, доктор З.Оюунцацрал, БССХ проретор, доктор Б.Мөнхзаяа, СУТ-ийн эрхлэгч Г.Намужин, багш Э.Тамир, Б.Тулга, Г.Ариун-Эрдэнэ, Санхүүгийн зохицуулах хорооны Компанийн засаглал, комплайнсын хэлтсийн дарга А.Авир, ахлах референт, Л.Мөнхзаяа, мэргэжилтэн Ж.Лхагвамядаг нар ажиллалаа.
Санхүүгийн салбар дахь комплайнсын өнөөгийн байдал by Munkhzaya Batbaatar


