Logo
UFE
2024-02-27

СЭЗИС-ийн нэрэмжит “Эконометрикийн VII олимпиад”-д оролцохыг урьж байна

СЭЗИС-ийн нэрэмжит “Эконометрикийн VII олимпиад”-д оролцохыг урьж байна

Санхүү эдийн засгийн их сургууль (СЭЗИС)-аас эдийн засаг, санхүү, статистик, бизнесийн чиглэлээр сургалт явуулдаг их дээд сургуулийн оюутнууд дунд зохион байгуулагдах СЭЗИС-ийн нэрэмжит Эконометрикийн VII олимпиад-д оролцохыг урьж байна.

Хамрах хүрээ: Хөндлөн өгөгдлийн болон хугацааны цувааны эконометрикийн хичээл судалж буй оюутнууд уг олимпиадад оролцон мэдлэг, чадвараа сорьж, өөрийгөө хөгжүүлэх боломжтой.

Хугацаа: Олимпиад хоёр үе шаттайгаар СЭЗИС-ийн С байранд зохион байгуулагдана.

Нэгдүгээр шат: 2024.3.22-ны 13:00 цагт,

Хоёрдугаар шат: 2024.4.27-ны 10.00 цагт эхэлнэ.

Мэдлэг, чадвараа сорих оюутнууд 3 хүнтэй баг бүрдүүлж, 2024.3.11-20 өдрүүдэд 9:00-18:00 цагийн хооронд СЭЗИС-ийн В байрны 502 тоотод байрлах Экономиксийн тэнхимд ирж бүртгүүлнэ.

Лавлах утас: 89112325, 99053219

Дэлгэрэнгүй мэдээллийг The Department of Economics of the UFE-ээс авна уу.