Logo
UFE
2024-03-04

“Уул уурхайн салбарын гадаадын шууд хөрөнгө оруулалтын Монгол улсын нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөө” судалгааны үр дүн

“Уул уурхайн салбарын гадаадын шууд хөрөнгө оруулалтын Монгол улсын нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөө” судалгааны үр дүн

СЭЗИС 100 жилийн ойн хүрээнд “Уул уурхайн салбарын гадаадын шууд хөрөнгө оруулалтын Монгол улсын нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөө” сэдэвт судалгааны ажлыг хийж гүйцэтгэн, үр дүнг олон нийтэд танилцуулж байна. 

Уул уурхайн салбар, түүнд хийгдэж буй гадаадын хөрөнгө оруулалтын нийгэм, эдийн засаг, орон нутагт үзүүлэх нөлөөллийг тоон болон чанарын шинжилгээний арга ашиглан тодорхойлсон. Мөн салбарын мэргэжилтэн, судлаачид төрийн байгууллага, уул уурхайн компанийн удирдлага, ажилтан, орон нутгийн иргэд, олон нийт гэх мэт олон оролцогч талуудын байр суурийг тусгаснаараа онцлог болсон гэж судалгааны баг үзэж байна.

Судалгааны үр дүнг хүртээмжтэй болгох зорилгоор нь үндсэн болон хураангуй тайлан гэсэн хоёр хэлбэрээр олон нийтэд хүрч байна. Тайлантай та бүхэн дараах холбоосоор танилцах боломжтой. 

Уул уурхайн салбар, гадаадын шууд хөрөнгө оруулалтын нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийг тодорхойлсноор эерэг нөлөөллийг улам бүр нэмэгдүүлэх, сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлд бодлого боловсруулах, оролцогч талууд нэгдмэл нэг ойлголттой болоход уг судалгааны ажил хувь нэмэр оруулна гэж найдаж байна. 

Хүндэтгэсэн,

СЭЗИС-ийн судалгааны баг