Logo
UFE
2024-03-25

Энтрепренершип ба Инноваци MBA хөтөлбөрийн networking #2 үйл ажиллагаа зохион байгуулагдлаа

Энтрепренершип ба Инноваци MBA хөтөлбөрийн networking #2 үйл ажиллагаа зохион байгуулагдлаа

Энтрепренершип ба Инноваци MBA хөтөлбөрт суралцагсдыг бусад бизнесийн байгууллагын төлөөлөл, удирдлагуудтай танилцуулах, хамтын ажиллагааг нь өргөжүүлэх боломж бүрдүүлэх зорилготой сургалтын нэг хэсэг болох networking #2 үйл ажиллагаа Mongol Art Gallery-д 3 сарын 22-ны өдөр зохион байгуулагдлаа.

Үйл ажиллагааны үеээр IO Institute-н гүйцэтгэх захирал Б.Тулга, Procraft agency -н хамтран үүсгэн байгуулагч Э.Цогт, Монголын Оюуны Өмчийн Итгэмжлэгдсэн Төлөөлөгчдийн Холбоо-ны удирдах зөвлөлийн дарга С.Цогзолмаа нар хүрэлцэн ирж, сонирхолтой илтгэлүүд танилцууллаа.

Мөн санхүү, хөрөнгө оруулалт, хүний нөөцийн чиглэлээр томоохон компаниудад ажиллаж буй экспертүүд уригдан оролцсон юм.