🏆Оюутны бүтээлийн уралдаан🏆

М банкны ивээн тэтгэлгээр Мэдээллийн системийн менежментийн тэхимийн зохион байгуулсан Оюутны бүтээлийн уралдаанын үзэсгэлэн, шүүгчдийн сонгон шалгаруулалт зохион байгуулагдлаа. Бүтээлийн уралдаанд Мэдээллийн систем хөтөлбөрийн 2-4 курсын мэргэжлийн хөтөлбөрийн оюутнууд өөрсдийн хөгжүүлсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн гаргаж, танилцууллаа. . Уралдааны сэдэв чөлөөтэй байсан ба оюутнууд веб, мобайл аппликэйшн, хиймэл оюун ухаан хөгжүүлсэн бүтээлүүдээрээ өрсөлдөв. Технологийн мэдлэг ур чадвар, бизнес менежментийн мэдлэг чадвараа хөгжүүлэн тэмцээнд идэвхитэй оролцсон бүх багууддаа баярлалаа. Мөн хоёрдахь жилдээ Оюутны програмчлалын олимпиад, бүтээлийн уралдааныг ивээн тэтгэж хамтран ажиллаж байгаа М банкны хамт олонд гүн талархсанаа илэрхийлье.
Тэмцээний дүнг 4 сарын 6-нд Нөхөрлөл өдөрлөгийн үеэр зарлан шилдгүүдийг шалгаруулах болно.


