СЭЗИС-ийн “СЭТГҮҮЛЧДЭД ЗОРИУЛСАН ЭДИЙН ЗАСАГ, САНХҮҮГИЙН СУРГАЛТ”-д суралцахыг урьж байна

СЭЗИС-ийн “СЭТГҮҮЛЧДЭД ЗОРИУЛСАН ЭДИЙН ЗАСАГ, САНХҮҮГИЙН СУРГАЛТ”-д суралцахыг урьж байна. СЭЗИС нь 100 жилийн ойн баярыг угтан олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор “Сэтгүүлчдэд зориулсан эдийн засаг, санхүүгийн сургалт”-ыг нийгмийн хариуцлагын хүрээнд үнэ төлбөргүй зохион байгуулж байна. Энэ сургалт нь бизнес, эдийн засаг, санхүүгийн мэдлэгтэй сэтгүүлчдээр дамжуулан олон нийтийн мэдээллийн чанарыг сайжруулах тогтвортой тогтолцоог бүрдүүлэх зорилготой. Сургалтын эхний төгсөлт 2023 онд амжилттай хэрэгсэн бөгөөд 2 дахь удаагийн сургалтад хамрагдахыг урьж байна. СУРГАЛТЫН ОНЦЛОГ: Сургалтын тусгай хөтөлбөр Интерактив сургалтын арга зүй Мэргэшсэн багш нарын баг СЭЗИС-ийн сертификат Үнэ төлбөргүй
СУРГАЛТЫН ХУГАЦАА: Нийт 92 академик цаг
Үргэжлэх хугацаа 2024.04.12-2024.06.12
БҮРТГЭЛ: Суралцахыг хүсэлтийг 2024.04.10-ны 09:00 цаг хүртэл хүлээн авна.
Сургалтын дэлгэрэнгүй танилцуулгатай дараах холбоосоор орж авна уу. https://qrfy.com/.../41acf63a-fba1-4a09-9171-2492b0b2fc87...
Төгсөгчдийн сэтгэгдэл видеог дараах холбоосноос үзнэ үү.
https://www.youtube.com/watch?v=N2yUzvALYCA
ХОЛБОО БАРИХ: Цахим хаяг: training@ufe.edu.mn Утас: 88048248, 88663913
#ufe_entrepreneur_university
#UFEdigitaluniversity