Logo
UFE
2024-04-08

СЭЗИС-н Маркетингийн менежментийн XII олимпиадыг амжилттай зохион байгуулж, шилдгүүдээ тодрууллаа

СЭЗИС-н Маркетингийн менежментийн XII олимпиадыг амжилттай зохион байгуулж, шилдгүүдээ тодрууллаа

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Маркетингийн менежментийн олимпиадыг энэ жил илүү мэргэжлийн тэмцээний хэлбэрт хөгжүүлж, маркетингийн багш нарын санаачлагаар И-Ти-Би ХХК 5 сая, Ток Ток ХХК 1,5 сая төгрөгөөр санхүүжүүлж шилгүүдээ тодрууллаа. 2024.03.05-2024.04.05 хооронд 1 сарын хугацаанд зохион байгуулахдаа олимпиадын эхний уялдаа уралдаан Tok Tok Reels уралдаанаас шилдэг 5 багийг шалгаруулж урамшуулсан. Олимпиадад нийт 104 оюутан оролцсоноос I шатны онолын тест, II шатны зах зээлийн судалгаа, III шатны контент бүтээх даалгавруудыг амжилттай гүйцэтгэн шилдгээр шалгарсан 19 оюутанг шалгаруулж, урамшуулсан.

Олимпиадыг амжилттай зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлж ерөнхий ивээн тэтгэгчээр дэмжлэг үзүүлсэн И-Ти-Би ХХК-ийн удирдлага, хамт олонд талархлаа илэрхийлье. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж "Дэгдээхэй" үйлдвэрийн зайрмагуудаа сонгон хэрэглэхийг уриалж байна.

Tok Tok Reels уралдааны шилдэг 5 багт :
1-р байр 500,000₮
2-р байр 300,000₮
3-р байр 200,000₮
4-р байр 100,000₮
5-р байр 100,000₮

Олимпиадын шилдэг 19 оюутанд:
Тэргүүн байр: 700,000₮, шилжин явах цом
Дэд байр: 400,000₮
Гутгаар байр: 300,000₮
4 болон 5-р байр тус бүр: 200,000₮
6-10-р байр тус бүр: 100,000₮
11-19-р байр тус бүр: 50,000₮
урамшууллыг шагнал болгон 19 оюутандаа гардууллаа.

Олимпиадын зохион байгуулалтыг хичээл зүтгэл гарган, өндөр бүтээмжтэй ажиллаж зохион байгуулсан Оюутан про төслийн багтаа гүн талархал илэрхийлье.

Ерөнхий ивээн тэтгэгч: И-Ти-Би ХХК
Ивээн тэтгэгч: Ток Ток ХХК
Зохион байгуулагч: Маркетингийн мэргэжлийн багийн багш нар
Зохион байгуулагч: Оюутан про төслийн баг