Logo
UFE
2024-04-11

ХасБанктай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

ХасБанктай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

СЭЗИС нь ХасБанктай олон жил хамтран ажиллаж байгаа бөгөөд хамтын ажиллаагаа өргөжүүлэх санамж бичгийг 2024.04.04-ий өдөр СЭЗИС-ийн ректор Б.Мөнхбаяр, ХасБанкны Үйл ажиллагаа хариуцсан захирал Г.Зул нар гарын үсэг зурж, баталгаажуулаа. Энэхүү санамж бичгийн хүрээнд дараах чиглэлээр хамтран ажиллана. Үүнд:

  • ЕRASMUS хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй “Ажлын байранд суурилсан сургалтын хөтөлбөр”,

  • Банк, санхүүгийн хөтөлбөрийн оюутнуудад ХасБанкны удирдлага, мэргэжилтнүүд зөвлөн ажиллах “Дипломын менторшип хөтөлбөр”,

  • Судалгааны төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, оюутан залуусыг практик мэдлэг ур чадвар эзэмшүүлэхэд чиглэлд хамтрах,

  • Оюутанд зориулсан нээлттэй сургалт, семинар зохион байгуулахаар боллоо. 

Оюутанд чиглэсэн үйл ажиллагааны хүрээнд “GRIT with Us” оюутны өдөрлөгийг төгсөх курсийн оюутнуудын дунд зохион байгуулж, СЭЗИС-ийн төгсөгч ХасБанкны Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч бөгөөд Санхүү хариуцсан захирал Г.Эрдэнэбаяр оюутнуудад өөрийн оюутан үеийн дурсамж болоод ажлын туршлагаа хуваалцсан бол ХасБанкны Үйл ажиллагаа хариуцсан захирал Г.Зул “ХасБанкны байгууллагын соёлын талаар оюутнуудад зөвлөгөө, мэдээлэл өглөө. Мөн урилгаар Youtuber, “Burii University” контентын үүсгэн байгуулагч Г.Бөридэм оролцож, оюутан залууст өөрийгөө таньж мэдэх, зорилгоо тодорхойлж хэрхэн амжилттай ажиллах талаар оюутнуудтай санаа бодлоо хуваалцаж, сонирхолтой яриа өрнүүллээ.

ХасБанкны хамт олонд талархал илэрхийлье.