“JOB & CAREER WEEK” зохион байгуулагдлаа.

СЭЗИС-ийн оюутнуудад зориулсан хөдөлмөр эрхлэлт, карьер хөгжлийг дэмжих “JOB & CAREER WEEK” үйл ажиллагаа 15 дахь хичээлийн жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн үзэсгэлэн яармагт ажил олгогч 69 байгууллага оролцож дадлага, нээлттэй зарлаж буй цагийн болон үндсэн ажлын байрны танилцуулга, анкетын бүртгэл хийсэн.
Үйл ажиллагааны үеэр “Ажлын байранд суурилсан дадлагажих хөтөлбөр” (АБСДХ) болон хамтын ажиллагаатай байгууллагуудаас оюутнуудад чиглэсэн дараах үйл ажиллагааг зохион байгууллаа.
Үүнд:
- Ажлын байранд суурилсан дадлагажих хөтөлбөрийн танилцуулга (2024.04.16)
- Монголын бизнесийн зөвлөл “Current Trends of the Mongolian job market” панел хэлэлцүүлэг (2024.04.17)
- Оюу толгой компани “Growing together” өдөрлөгийг 2024.04.18-нд зохион байгууллаа.
1.Ажлын байранд суурилсан дадлагажих хөтөлбөрийн (АБСДХ) танилцуулга:
Уулзалтыг СЭЗИС-ийн Бакалаврын сургалт, судалгаа хариуцсан проректор Б.Мөнхзаяа нээж, хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн туршлага, олон улсад хэрхэн хэрэгждэг талаар мэдээлэл хуваалцсан бол Бакалаврын сургалтын албаны дарга Н.Мөнхжаргал хөтөлбөрийн хэрэгжилт, зохион байгуулалтын талаарх мэдээллийг танилцууллаа.
Мөн АБСДХ-г хамтран хэрэгжүүлсэн дараах байгууллагуудын төлөөлөл, дадлагад хамрагдсан оюутнуудын төлөөлөл туршлагаа хуваалцлаа.
- Төрийн банк, Хүний нөөцийн үйл ажиллагааны хэлтсийн захирал Н.Чимгээ;
- Голомт банк, Ахлах менежер Ш.Уянга;
- Худалдаа хөгжлийн банканд хөтөлбөрт хамрагдаж буй СУТ-ийн 4-р курсийн оюутан О.Тэмүүлэн;
- М банканд хөтөлбөрт хамрагдаж, үргэлжлүүлэн ажиллаж буй 2024 оны өвлийн төгсөгч М.Хулан.
Энэ улиралд АБСДХ-ийг шинээр хамтран хэрэгжүүлэхээр дараах байгууллагууд гэрээ байгуулж танилцуулга хийлээ. Үүнд:
- Хас банк, Загвар шинжилгээний хэлтсийн захирал Ц.Мөнхнаран;
- Хаан банк, Хүний нөөцийн зөвлөх О.Оюунболор;
- Номин холдинг ХХК, Хүний нөөцийн бодлогын менежер Б.Үүрцайх нар оролцлоо.
2. 2024.04.17-ы өдөр Санхүү Эдийн Засгийн Их Сургууль Монголын Бизнесийн Зөвлөлтэй хамтран ажиллах санамж бичигт СЭЗИС-ийн ректор Б.Мөнхбаяр, Монголын Бизнесийн Зөвлөлийн Удирдах Зөвлөлийн дарга Ц.Түмэнцогт нар гарын үсэг зурж, баталгаажуулаа. Монголын Бизнесийн Зөвлөлийн гишүүн 18 байгууллага ажлын байрны үзэсгэлэн яармагт оролцлоо.
Мөн Мандал Санхүүгийн Нэгдлийн Үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Ө.Ганзориг, ЛэндМН ББСБ ХК-ийн Гүйцэтгэх Захирал, Монголын Бизнесийн Зөвлөлийн УЗ-ийн гишүүн Ц. Ууганбаяр нар оюутнуудад карьер төлөвлөлт, ажлын туршлагын талаар сонирхолтой зөвлөгөө өгч, илтгэл хэлэлцүүллээ.
Монголын бизнесийн зөвлөлтэй хамтран зохион байгуулсан “Current Trends of the Mongolian job market” сэдэвт панел хэлэлцүүлгийн модератороор Монголын Бизнесийн Зөвлөлийн Бодлого хариуцсан захирал Л.Тэмүүлэл, хэлэлцүүлэгт дараах зочид оролцлоо. Үүнд:
- Ernst &Young Mongolia Зөвлөх үйлчилгээ хариуцсан менежер Ц.Дөлгөөн;
- АНД Глобал Группийн Үйл ажиллагаа хүний нөөц хариуцсан ахлах менежер Б.Ариунжаргал;
- М-Банкны Хүний нөөц үйл ажиллагаа хариуцсан захирал С.Янжмаа;
- Оюу Толгой ХК-ийн Хүний нөөц хариуцсан ахлах мэргэжилтэн Ш.Амартүвшин нар оролцож хөдөлмөрийн зах зээлд шаардагдаж буй ур чадвар, мэдлэг, өнөөгийн чиг хандлага, ажлын ярилцлагад бэлдэх, карьер хөгжлийг хэрхэн төлөвлөх, өөрсдийн ажиллаж буй компанид ажиллах боломжийн талаар сонирхолтой зөвлөгөө, мэдээлэл өгч оюутнуудын сонирхсон асуултаар хэлэлцүүлэг өрнүүлсэн.
3. “Оюу Толгой” компанитай хамтран “Growing together” өдөрлөгийг 2024.04.18 өдөр зохион байгууллаа. Оюутнуудад компанийн боловсролын хөтөлбөрүүд, гадаад болон дотоодын тэтгэлгүүд, карьер төлөвлөлт, сэтгэл зүйн эрүүл мэнд, дадлага болон нээлттэй ажлын байрны тухай танилцууллаа.