СЭЗИС-ийн оюутны эрдэм шинжилгээний XVI бага хурал амжилттай болж өндөрлөлөө

СЭЗИС-ийн оюутны эрдэм шинжилгээний XVI бага хурал 2024.04.19-ний өдөр түүхт сургуулийнхаа 100 жилийн ойн хүрээнд гурван салбар хуралдаантайгаар амжилттай зохион байгуулагдлаа.
Эрдэм шинжилгээний бүтээл нь эдийн засаг, санхүү; бизнес, менежмент; хүмүүнлэг, эрх зүйн салбарын асуудлыг судлаж, шинжилгээ, дүгнэлт, санал гаргасан нийт 10 сургуулийн 78 эрдэм шинжилгээний материал ирснээс гурван салбар хуралдаанд нийт 30 илтгэлийг сүүлийн шатанд аман болон постероор хэлэлцүүлж, дараах шалгуурын дагуу шилдэгүүдээ тодрууллаа. Үүнд:
- Асуудлыг тодорхойлж, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судалгааны урьдач нөхцөлийг тодорхойлсон байдал;
- Судалгааны дизайн, арга зүй, шинжилгээ;
- Дүгнэлт, санал зөвлөмж судалгааны ажлаас урган гарсан эсэх;
- Сэдвийн практик ач холбогдол;
- Шинэлэг санаа дэвшүүлсэн байдал.
Нэг. Эдийн засаг, санхүү салбар хуралдаанд
Байр | Сэдэв | Оролцогч |
1-р байр | Бизнесийн мөчлөгийн түрүүлэгч индикатор байгуулж, машин сургалтын загвар боловсруулах нь | М.Анармаа (Эдийн засаг хөтөлбөрийн 4-р курс, СЭЗИС), М.Болор-Эрдэнэ (Эдийн засаг хөтөлбөрийн 4-р курс, СЭЗИС), Б.Мэндбилэг (Эдийн засаг хөтөлбөрийн 4-р курс, СЭЗИС) |
2-р байр | Монгол улсын гадаадын шууд хөрөнгө оруулалтын орох урсгалд нөлөөлөгч хүчин зүйлсийн шинжилгээ | А.Буянзаяа (Эдийн засаг хөтөлбөрийн 4-р курс, СЭЗИС), П.Номуунзаяа (Эдийн засаг хөтөлбөрийн 4-р курс, СЭЗИС), Б.Түвшин (Эдийн засаг хөтөлбөрийн 4-р курс, СЭЗИС) |
3-р байр | Бодит мөнгөний эрэлт ба санхүүгийн инноваци : Монгол улс | Ц. Аззаяа (Санхүү менежмент хөтөлбөрийн 4-р курс, МУИС), С.Болортуяа (Санхүү менежмент хөтөлбөрийн 4-р курс, МУИС), Д. Бямбахишиг (Санхүү менежмент хөтөлбөрийн 4-р курс, МУИС) |
Тусгай байр | Гадаадын хөрөнгө оруулалттай банк дотоодын санхүүгийн зах зээлд нэвтрэх боломжийн судалгаа | Д. Өсөхжаргал (Санхүү менежмент хөтөлбөрийн 4-р курс, СЭЗИС), Ц. Мишээл, (Санхүү менежмент хөтөлбөрийн 4-р курс, СЭЗИС), С. Хулан (Санхүү менежмент хөтөлбөрийн 4-р курс, СЭЗИС) |
Хоёр. Бизнес, менежмент салбар хуралдаанд
Байр | Сэдэв | Оролцогч |
1-р байр | Ажлын байрны шаардлага ба их, дээд сургуулийн мэргэжилтний эзэмших мэдлэг, ур чадварын харьцуулсан шинжилгээ | А.Өсөхбаяр (Мэдээллийн системийн менежмент хөтөлбөрийн 4-р курс, СЭЗИС), У.Сумъяабазар (Мэдээллийн системийн менежмент хөтөлбөрийн 4-р курс, СЭЗИС) |
2-р байр | Санхүүгийн боловсрол ( Financial Literacy)-ийн тухай ойлголт, түүнд нөлөөлөх хүчин зүйлс, холбогдох хамаарлууд | Д.Хүслэн (НББ хөтөлбөрийн 4-р курс, СЭЗИС), С.Солонго (НББ хөтөлбөрийн 4-р курс, СЭЗИС), А.Золоо (НББ хөтөлбөрийн 4-р курс, СЭЗИС) |
3-р байр | Байгууллага болон ажилтнуудын үнэт зүйлсийн нийцлийг тодорхойлох нь | Б.Номин (Бизнес менежмент хөтөлбөрийн 3-р курс, СЭЗИС), Ж.Сугармаа (Бизнес менежмент хөтөлбөрийн 3-р курс, СЭЗИС), Б.Маргад (Бизнес менежмент хөтөлбөрийн 3-р курс, СЭЗИС) |
Тусгай байр | The flow model-ийн судлагдсан байдлын судалгаа | Г.Даариймаа (Бизнес менежмент хөтөлбөрийн 2-р курс, ХААИС) |
Гурав. Хүмүүнлэг, нийгмийн ухаан, эрх зүй салбар хуралдаанд
Байр | Сэдэв | Оролцогч |
1-р байр | Мэргэжил сонголтод нөлөөлөх хүчин зүйлсийн шинжилгээ | Б.Ундармаа (Бизнес менежмент хөтөлбөрийн 2-р курс, СЭЗИС), Ж.Анарзул (Санхүү менежмент хөтөлбөрийн 2-р курс, СЭЗИС), Н.Энхбаясгалан (Санхүү менежмент хөтөлбөрийн 2-р курс, СЭЗИС) |
2-р байр | Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх эрх зүйн зарим асуудал | Н.Мөнхцэцэг (Санхүү менежмент цагийн хөтөлбөр, СЭЗИС), Г.Болор-Эрдэнэ (Санхүү менежмент цагийн хөтөлбөр, СЭЗИС) |
3-р байр | Нээлттэй арилжаалах үнэт цаасыг бүртгэлээс хасах (delisting) эрх зүйн зохицуулалтын тулгамдсан асуудал | Ж.Энхмаа (Бизнесийн эрх зүй хөтөлбөрийн 4-р курс, СЭЗИС) |
Тусгай байр | Гэр бүлийн тухай хуульд гэр бүлээс гадуурх харилцааны эрх зүйн зохицуулалтыг тусгах нь | Д.Баярсүрэн (4-р курс, Шихихутуг Их Сургууль) |
Оюутны Эрдэм Шинжилгээний Бага Хурлын үйл ажиллагааг дэмжин Таван Богд Холдингс ХХК ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаа.
Оюутны ЭШХурлын хэлэлцүүлгийн шатны эхэнд хуралд оролцогчдод хандан СЭЗИС-ийн Экономиксийн тэнхимийн доктор (Ph.D), профессор Ц.Батсүх “Байгалийн болон формаль шинжлэх ухаануудын нийгмийн, хүмүүнлэгийн шинжлэх ухаанд үзүүлсэн нөлөө” хүндэтгэлийн илтгэл танилцуулсан онцлог байлаа.
СЭЗИС-ийн оюутны эрдэм шинжилгээний XVI бага хуралд эрдэм шинжилгээний бүтээлээ ирүүлсэн бүх оюутнууддаа талархал илэрхийлж, цаашдын сурлага, судалгааны ажилд нь өндөр амжилт хүсье!