СЭЗИС болон ОХУ-ын Дорнод Сибирийн Технологи, менежментийн их сургууль хоорондын хамтын ажиллагааны гэрээний дагуу манай сургуулийн багш, оюутнуудын төлөөлөл Улан-Үд хотноо солилцооны хөтөлбөрт хамрагдаж байна

СЭЗИС болон ОХУ-ын Дорнод Сибирийн Технологи, менежментийн их сургууль хоорондын хамтын ажиллагааны гэрээний дагуу манай сургуулийн багш, оюутнуудын төлөөлөл 2024 оны 04 дүгээр сарын 22-26-ны өдрүүдэд Улан-Үд хотноо солилцооны хөтөлбөрт хамрагдаж байна.
Энэхүү солилцооны хөтөлбөрийн хүрээнд СУТ-ийн "Банк" хөтөлбөрийн 3 дугаар курс оюутан Х.Баяржаргал, ОУАЖХ-ийн 1 дүгээр курсын оюутан Н.Гэгээнбилэг, Инженерчлэлийн сургуулийн Цахилгаан инженерийн 3 дугаар курсын оюутнууд Н.Баясгалан, Д.Ган-Оргил, Н.Тэмүүлэн,
Бүртгэл, чанарын албаны Дата аналист Р.Нурбек нар ажиллаж байна.Дорнод Сибирийн Технологи, менежментийн их сургуулийн удирдлага, хамт олон, оюутнууд биднийг найрсгаар угтан авч, өөрийн сургуулийн түүх, сургалт судалгааны бааз, хөтөлбөрийн онцлог, сургалтын орчин, технологийн шийдэл бүхий судалгаа эрдэм шинжилгээний лаборатори, музей, бусад нөөц боломжуудын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийж, харилцан туршлага солилцон ажиллаж байна. Хүрэлцэн ирсэн манай сургуулийн баг, хамт олон маш их зүйлийг үзэж танилцан, суралцаж байгаад баяртай байна. Хоёр их сургуулийн хоорондын хамтын ажиллагааны үр дүнд үр дүнтэй солилцооны хөтөлбөр хэрэгжиж, харилцан суралцах, хамтын ажиллагаа хөгжүүлэх боломжийг бүрдүүлж өгч байгаа явдалд СЭЗИС болон ОХУ-ын Дорнод Сибирийн Технологи, менежментийн их сургуулийн удирдлага, хамт олонд талархал илэрхийлж, цаашдын хамтын ажиллагаанд нь өндөр амжилт хүсье.
Бидний тухай сургуулийнхаа вэб сайтад 2024-04-22-ы өдөр мэдээ оруулсаныг дараах линкээр орж уншаарай.
Студенты из Монголии приехали во ВСГУТУ на стажировку (esstu.ru)