СЭЗИС-ийн нэрэмжит "Эконометрикийн VII олимпиад"-ыг амжилттай болж өндөрлөлөө

Оюутнуудын эконометрикийн онолын мэдлэгийг гүнзгийрүүлж, судалгаа, шинжилгээ хийх чадварыг дээшлүүлэх, цаашид судалгаа, шинжилгээ хийх сонирхлыг нэмэгдүүлэх, эдийн засаг, санхүү, бизнесийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиудын эконометрикийн багш нарын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор СЭЗИС-ийн Экономиксийн тэнхимээс санаачлан СЭЗИС-ийн нэрэмжит "Эконометрикийн VII олимпиад"-ыг амжилттай зохион байгуулж, хувийн болон багийн дүнгээр амжилттай оролцсон оюутнуудын шагналыг гардуулав. Мөн тусгай байр эзэлсэн багуудад Экономиксийн тэнхимийн профессор Ц.Батсүх өөрийн нэрэмжит мөнгөн шагналыг гардуулав. Багийн дүнгээр шалгарсан багууд:
Тэргүүн байр - СЭЗИС-ийн “Эдийн засаг” хөтөлбөрийн IV курсийн оюутнуудын “Econwise” баг
Дэд байр - СЭЗИС-ийн “Эдийн засаг” хөтөлбөрийн III курсийн оюутнуудын “The Powerpuff girls” баг
Гутгаар байр - СЭЗИС-ийн “Эдийн засаг” хөтөлбөрийн IV курсийн оюутнуудын “Chipettes” баг
Тусгай байр- МУИС-ийн “Эдийн засаг” хөтөлбөрийн III курсийн оюутнуудын “Пифагор” баг
Тусгай байр - СЭЗИС-ийн “Эдийн засаг” хөтөлбөрийн IV курсийн оюутнуудын “EX-Post” баг Хувийн дүнгээр шалгарсан оюутнууд:
Тэргүүн байр: СЭЗИС-ийн "Эдийн засаг" хөтөлбөрийн IV курсийн оюутан, “Ex-Post” багийн гишүүн А.Төгөлдөр
Дэд байр: СЭЗИС-ийн "Эдийн засаг" хөтөлбөрийн III курсийн оюутан, “The Powerpuff girls” багийн гишүүн Г.Номин-Эрдэнэ
Гутгаар байр: СЭЗИС-ийн "Эдийн засаг" хөтөлбөрийн IV курсийн оюутан, “Econwise” багийн гишүүн М.Болор-Эрдэнэ, “Chipettes” багийн гишүүн П.Номуунзаяа
Эконометрикийн VII олимпиад амжилттай оролцсон оюутнуудад баяр хүргэж, оролцсон нийт оюутнууддаа талархал илэрхийлж, сурлага, судалгааны өндөр амжилт хүсье.
Ивээн тэтгэгч InvesCore санхүүгийн байгууллагад олимпиадын зохион байгуулагчдын зүгээс талархал илэрхийлье. Мөн багийн дүнгээр эхний 3 байрт шалгарсан оюутнуудад цалинтай дадлага хийх боломж олгосонд оюутнуудынхаа зүгээс дахин талархал илэрхийлье.
Олимпиадыг зохион байгуулсан багш нар болон шүүгчээр ажилласан Инвескор Капитал ҮЦК-ийн гүйцэтгэх захирал Л.Билгүүн, МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн дэд, профессор С.Дөлбадрах, Монгол банкны ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир, Монгол банкны Судалгаа, статистикийн газрын судалгааны хэлтсийн захирал Б.Дуламзаяа нарт талархал илэрхийлье.


