СЭЗИС “Монголын бизнесийн зөвлөл”-ийн гишүүн боллоо

СЭЗИС нь сургалтын хөтөлбөрийг илүү практикт нийцүүлэх, оюутан төгсөгчдийг дадлагын болон ажлын байранд зуучлах, хамтарсан сургалт, судалгаа явуулах зорилгоор Монголын Бизнесийн Зөвлөл (МБЗ)-ийн гишүүнээр элсэн, гэрчилгээгээ гардан авлаа.
Монголын Бизнесийн Зөвлөл нь Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон өмчийн эрх эдийн засгийн эрх чөлөөг дэмжиж, шударга, тогтовортой, олон улсад өрсөлдөхүйц бизнесийн орчны төлөө гишүүн байгууллагуудынхаа хуулийн дагуу нийтлэг эрх, ашиг сонирхлыг хамгаалан дэмжих алсын хараатай, гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага юм. Манай байгууллага нийт 150 гаруй гишүүнтэй 17 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.
Цаашдын хамтын ажиллагаанд өндөр амжилт хүсье.