ЭЛСЭЛТИЙН ШАЛГАРУУЛАЛТ

ЭЛСЭЛТИЙН ШАЛГАРУУЛАЛТ
СЭЗИС-ийн бакалаврын үндсэн болон олон улсын хамтарсан хөтөлбөрийн элсэлтийн шалгаруулалт орон даяар цахим хэлбэрээр зохион байгуулагдана;
Шалгаруулалт дараах үе шаттайгаар зохион байгуулагдана.Үүнд:
Онооны жагсаалт гарах - Бүлэг тус бүрээр онооны эрэмбийн дагуу жагсаалт гарч, бүртгүүлэгч өөрийн төлөвтэй танилцана.
Мэргэжил, хөтөлбөр сонгох - Шалгуур хангасан бүртгүүлэгч онооны жагсаалт, цагийн хуваарийн дагуу суралцах мэргэжил, хөтөлбөрийг сонгоно[3]. Нийт 15 мэргэжлээс үндсэн, олон улсын хамтарсан, шилжин суралцах гэсэн хөтөлбөрүүдээс аль нэгийг сонгоно. Хамтарсан хөтөлбөрт бүртгүүлэгч нь суралцах хэлийг сонгох ба СЭЗИС-д нэг жил сурсны дараа сургуулиа сонгон суралцана. Дэлгэрэнгүйг Хавсралт 3-аас харна уу.
Суралцах эрхээ баталгаажуулах - Суралцах эрхийг баталгаажуулахыг тулд сургалтын төлбөрийн урьдчилгаа төлбөр 2,500,000 төгрөг төлнө.
Суралцах эрхийн бичиг олгох - Суралцах эрх нь баталгаажсан элсэгчийн суралцах эрхийн бичиг, суралцах гэрээ болон бусад мэдээллийг цахим шуудангаар илгээнэ.
Бүртгүүлэгч нь 7-р сарын 8-ны өдөр 09:00 цагаас элсэлтийн системээр нэвтрэн /admission.ufe.edu.mn/ бүлэг тус бүрийн жагсаалт буюу өөрийн төлөвтэй танилцана. Тэнцсэн, хүлээгдэж буй, тэнцээгүй гэсэн 3 төлөвтэй байна.
Онооны жагсаалтыг ЭЕШ-ын хоёр хичээлийн шалгалтын дундаж оноо болон ур чадварын шалгалтын онооны эрэмбээр гаргана.
Бүлэг I: Математик + Англи хэл
Бүлэг II: Нийгмийн тухай мэдлэг + Математик (Англи хэл)
Бүлэг III: Англи хэл + (Газар зүй, Түүх, Нийгэм, Монгол хэл, Физик, Биологи)
Бүлэг IV: Математик + Англи хэл (Кодчилол)
ЭЕШ-ын оноо тэнцсэн тохиолдолд гүйцэтгэлийн хувийг тооцон, эрэмбэ тогтооно. Гүйцэтгэлийн хувь тэнцвэл боловсролын гэрчилгээний дундаж оноог чухалчилна.
Нэг элсэгч хэд хэдэн бүлгийн жагсаалтад орж болно.
Суралцах мэргэжил, хөтөлбөрийг 7 сарын 8-ны 11:00 цагаас эхлэн баталгаажуулна.
Тэнцсэн элсэгч онооны жагсаалтын дарааллаар цагийн хуваарийн дагуу мэргэжил, хөтөлбөрийг хяналтын тоонд багтаан сонголт хийнэ.
Хугацаандаа баталгаажуулалт хийгээгүй тохиолдолд дараагийн бүртгүүлэгчид сонголт хийх эрх шилжих ба үүнээс үүдэх хариуцлагыг бүртгүүлэгч бүрэн хариуцна.
СЭЗИС-ийн элсэлтийн цахим системд мэргэжил хөтөлбөрөө амжилттай баталгаажуулсан элсэгчийн э-мэйл хаягаар “Суралцах эрхийн бичиг”-ийг олгоно.
Суралцах эрхийн бичиг авч, мэргэжил, хөтөлбөрөө баталгаажуулсан элсэгч сонголтоо цуцлах тохиолдолд 7 сарын 16-ны өдрийг дуустал суутгалгүй бөгөөд 8 сарын 16-аас хойш мэргэжил, хөтөлбөр цуцлах хүсэлт хүлээн авч цуцалсан тохиолдолд сургалтын урьдчилгаа төлбөрийн 6%-нийг суутгана.
Тухайн мэргэжил хөтөлбөрийн шалгуур хангаагүй бол хөтөлбөр хооронд шилжих хүсэлтийг элсэлтийн комисс хүлээн авахгүй.