“STUDENT-LED” буюу “Оюутны санаачилга” төслийн уралдааны ШИЛДГҮҮД тодорлоо

ЮНИТЕЛ группийн ивээн тэтгэлгээр Санхүү Эдийн Засгийн Их сургуулиас зохион байгуулсан “STUDENT-LED” буюу “Оюутны санаачилга” төслийн уралдааны ШИЛДГҮҮД тодорлоо
Улсын хэмжээний 13 их, дээд сургуулийн 55 багийн оюутнууд Монгол улсад тулгамдаж буй нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд өөрсдийн мэдлэг оюунаа дайчилж, санал санаачилга гарган, манлайлан оролцсноос:
1-р байранд Б.Болормаа ментортой "Green Grounds" баг "Stepresso"төслөөр шалгарч 5 сая төгрөгөөр,
2-р байранд Э.Гажидваанчиг ментортой "Star Team" баг "Whey Bio-plastic" төслөөр шалгарч 3 сая төгрөгөөр,
3-р байранд Б.Намуун ментортой "Sustainovation" баг "Swapliy "төслөөр шалгарч 2 сая төгрөгөөр тус тус шагнууллаа.
Мөн 55 багаас финалын шатны шилдэг 6 багт шалгарч амжилттай төслөө танилцуулсан "Хун" , "365", "Super Alpha" багууддаа баяр хүргэе!
“STUDENT LED 2025” төслийн уралдааныг Монгол улсын нийт их дээд сургуулиудын дунд амжилттай зохион байгуулахад ивээн тэтгэгчээр ажилласан “ЮНИТЕЛ группийн хамт олонд гүн талархал илэрхийлье!
Мөн оролцсон бүх оролцогчдодоо халуун баяр хүргэж, сурлага хөдөлмөрийн амжилтыг хүсэн ерөөе!
Өөрсдийн мэргэн ухаан, мэдлэг туршлагаасаа оролцогч багийнхандаа харамгүй хуваалцан амжилттай ажилласан менторууддаа баярлалаа.
Ивээн тэтгэгч: "ЮНИТЕЛ" групп
Зохион байгуулагч: СЭЗИС, СЭЗИС-ийн Оюутны Холбоо