Logo
UFE
2025-11-27

СЭЗИС болон Zangia.mn хамтран ажиллаж байна

СЭЗИС болон Zangia.mn хамтран ажиллаж байна

Санхүү эдийн засгийн их сургууль Zangia.mn -тэй байгуулсан санамж бичгийнхээ  хүрээнд, оюутан, суралцагсдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилготой “Ажилтай оюутан” үндэсний аянд нэгдэж байна.

Манай оюутнууд Zangia.mn сайтад бүртгүүлснээр 10000 гаруй компаниас зарладаг цалинтай дадлагын мэдээлэл, цагийн болон байнгын ажлын байрны мэдээллийг цаг алдалгүй авах боломжтой болж байна.

Үүнээс гадна Testly платформ дээр англи хэлний түвшин тогтоох түргэвчилсэн тест, монгол хэлний найруулга зүйн шалгалт, 10 хуруугаар шивэх болон Excel, Word, Powerpoint зэрэг хэрэглээний програм дээр ажиллах ур чадвараа үнэгүй шалгуулж, Zangia.mn сайт дахь ажил горилогчийн бүртгэлдээ badge авах юм.

Мөн тус компанид ирсэн ажлын байрны заруудаас зөвхөн манай оюутан, төгсөгчдөд хэрэгцээт ажлын байрны зарууд шүүгдсэн байдлаар харагддаг шинэ цэсийг сургуулийн вэб сайттай холболт хийх ажлыг ирэх 12-р сард хийхээр бэлтгэл ажлаа хангаж байна. 

#ufe_entrepreneur_university

#administrative_and_compliance_office

#ufe_partnership