2022 оны Залуучуудын улсын аварга шалгаруулах Байт харвааны тэмцээнд СЭЗИС-ийн оюутнууд шагналт байр эзэллээ.

Монголын бүх ард түмний XV их наадам, 2022 оны Залуучуудын улсын аварга шалгаруулах БАЙТ ХАРВАА-ы тэмцээнд СЭЗИС-ийн МАРКЕТИНГИЙН 2-р курсийн оюутан МАШБАЯРЫН ГЭГЭЭН багийн алт, хувийн шигшээ харвааны хүрэл, Санхүүгийн удирдлагын 3-р курсийн оюутан ГАНБАЯРЫН АНУДАРЬ багийн мөнгөн медалийг тус тус хүртэж бахдам сайхан амжилт үзүүллээ.
Монголын Бүх Ард Түмний XV их наадмын Байт харвааны шигшээ тэмцээнийг Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын байт харвааны холбоо хамтран 2022 оны 7 сарын 28-31-ий өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн "Дайчин Чанар-Тэсвэрийн талбар” 360 талбайд амжилттай зохион байгуулав.
Байт харвааны шигшээ тэмцээн нь эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан болон холимог баг, эрэгтэй, эмэгтэй багийн төрлүүдээр 5 багц медалийн төлөө 21 аймаг, 9 дүүргийн анхан шатны тэмцээнээс шалгарсан 19 байгууллагын 120 гаруй тамирчид цэц мэргэнээ сорин өрсөлдсөн.
Тэмцээний шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа 2022 оны 9 сарын 14-ий өдөр Спортын төв ордонд боллоо. Тус арга хэмжээнд Монголын байт харвааны Ерөнхийлөгч С.Эрдэнэболд, Ерөнхий нарийн бичгийн дарга А.Мөнхнаст, Удирдах зөвлөлийн гишүүн Б.Цэцгээ, Б.Золбоо нар оролцож их наадмыг зохион байгуулах хорооны гишүүдтэй хамтран шагнал гардууллаа.