Санхүү эдийн засгийн их сургуулийн - Олон улсын сургалт, судалгааны институтын оюутнууд амжилттай оролцлоо.
Дэлхийн аялал жуулчлалын хөгжлийн чиг хандлагатай уялдуулж аялал жуулчлалын чиглэлээр суралцаж буй оюутан, залуусын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, судалгаа шинжилгээний ажлыг дэмжих, бүх нийтийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, оновчтой шийдэл гаргахад чиглэrлэсэн аялал жуулчлалын улсын олимпиад RETHINKING TOURISM уриан доор 20 дах жилдээ, 2022 оны 9р сарын 18-27ны өдрүүдэд, нийт 10 хоногийн турш амжилттай зохион байгуулагдлаа. Тус олимпиадыг САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ИХ СУРГУУЛЬ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Тус олимпиадын зорилго нь:
- Аялал жуулчлалын мэргэжлийн сургуулиуд, эрдэмтэн багш, оюутны мэдлэг, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх,
- Аялал жуулчлалын мэргэжлийн байгууллага болон их, дээд сургуулиудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог өргөжүүлэх,
- Оюутан залуусын чөлөөт цагийг зөв боловсон үр дүнтэй өнгөрүүлэх, сурах идэвх сонирхлыг нэмэгдүүлэх,
- Дэлхийн аялал жуулчлалын өдрийг аялал жуулчлалын мэргэжлийн сургуулиуд хамтдаа үр бүтээлээр дүүрэн тэмдэглэн өнгөрүүлэх,
- Аялал жуулчлалыг олон нийтэд сурталчлах,
- Бүх нийтийн аялал жуулчлалын боловсролыг дэмжих шийдэл гаргахад оршино.
ОЛИМПИАД НЬ НИЙТ 5 ТӨРЛИЙН АВХААЛЖ САМБАА, ОНОЛЫН МЭДЛЭГ, УР УХААН ШААРДСАН
- “Cesim service” бизнесийн загварчлалын цахим тэмцээн
- Танин мэдэхүйн “Центавр” асуулт хариултын тэмцээн
- “Grand Tour” спорт явган аяллын тэмцээн
- “Rethinking tourism-Монголын аялал жуулчлал” Оюутны эрдэм шинжилгээний бага хурал
- “Rethinking tourism-Монголын аялал жуулчлал” Аялал жуулчлалыг сурталчлах үзэсгэлэн зэргийг багтаасан цогц тэмцээн болж өнгөрлөө.
Аялал жуулчлалын мэргэжлээр суралцаж буй “ШИЛДЭГ ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГ”-т хөтөлбөрийн Өндөр оноотой элсэгч оюутны тэтгэлэг:
- Эрдэнэцэцэгийн Энгүүн /Санхүү, Эдийн засгийн их сургуулийн 1-р курс/ шалгарч 1.000.000 төгрөгийн тэтгэлэгийн эзэн боллоо.
“Гранд тур 2022” аялал жуулчлалын улсын олимпиадын #спорт_явган_аяллын тэмцээнд оролцож буй аялал жуулчлалын мэргэжлийн ангийн оюутнууд, Аялал жуулчлалын боловсрол, хөгжлийн нийгэмлэг-ийн багш судлаачид, Нийслэлийн Аялал жуулчлалын газар / Ulaanbaatar city Tourism Department-ын мэргэжилтнүүд хамтран уралдааны үеэр Баянзүрх дүүргийн Гачууртын Хар усан тохойд хуримтлагдсан хур хог, Туул голын эргээр тарсан хогийг цэвэрлэж, Байгаль орчин, аялал жуулчлалын яам-ны Туул голоо цэвэрлэе уриалгад нэгдлээ.
Энэ удаагийн олимпиадад Финляндын #CESIM компанийн дэлхийн дахинд хүлээн зөвшөөрөгдсөн #CESIM_Service бизнес загварчлалын онлайн орчинд зочид буудлын менежментийн цогц шийдвэр гаргах симуляциар өрсөлдөх цахим тэмцээнийг нэмсэн онцлог байлаа. Тэмцээнд нийт 9 их, дээд сургуулийн 3 оюутны бүрэлдэхүүнтэй багууд 2022 оны 18-23-ний хооронд цахим болон танхимд зочид буудлын менежментийн цогц шийдвэр гаргах симуляциар өрсөлдөж, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль/University of Finance and Economics зочлох үйлчилгээний менежментийн хөтөлбөрийн Г.Билэгдэмбэрэл – VI курс , Н.Баясгалан II – курс, Г.Энхжин II – курсын оюутнууд 3-р байрт шалгарлаа.