Logo
UFE
2022-10-13

Намрын төгсөлтийн үйл ажиллагаа

Намрын төгсөлтийн үйл ажиллагаа

СЭЗИС-ийн 2022-2023 оны хичээлийн жилийн төгсөгчдөд бизнесийн удирдлагын магистр, бизнесийн бизнесийн удирдлагын бакалаврын зэрэг, эдийн засгийн ухааны, эрх зүйн бакалаврын зэрэг олгох диплом гардуулах ёслол хүндэтгэлийн ажиллагаа 2022 оны 10 дугаар сарын 13 өдөр боллоо. Эрдэм мэдлэгийн дундаршгүй их далайгаас ундлан, сургуулиа амжилттай төгсөгчдөд баяр хүргэн, амьдралд тань аз жаргал сайн сайхныг хүсэн ерөөе!

2022 оны намрын төгсөлтийн "Шилдэг төгсөгч"өөр нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн төгсөгч Баасандоржийн Хулан/Донгвейн Санхүү эдийн засгийн их сургуультай хамтарсан хөтөлбөр/, эрх зүйн мэргэжлийн төгсөгч Мөнх-Эрдэнийн Болорхишиг, Баатархуягийн Оюунномин/Далианы их сургуультай хамтарсан хөтөлбөр/, Батсуурийн Мөнгөнчимэг/Цагийн хөтөлбөр-цахим/ "Онцлох төгсөгч"-өөр эрх зүйн мэргэжлийн төгсөгч Энхтулгын Энхжин, Ганбаатарын Энхзаяа /Далианы их сургуультай хамтарсан хөтөлбөр/ нар тус тус шалгарлаа.

Монгол орныхоо хөгжил цэцэглэлтийг гардан бүтээлцэх та бүхний их үйлсийн гараа амжилтаар дүүрэн байх болтугай.