Уралдаан, тэмцээнд амжилттай оролцсон оюутнууд болон удирдагч багш нарыг СЭЗИС-ийн Ректорын тушаалаар мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа

Уралдаан, тэмцээнд амжилттай оролцсон оюутнууд болон удирдагч багш нарыг СЭЗИС-ийн Ректорын тушаалаар мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа. Үүнд:
"Татварын бүртгэл-2021" улсын наймдугаар олимпиадад Олон улсын нягтлан бодох бүртгэл, санхүүгийн мэргэшсэн сургуулийн ахлах багш Б.Бат-Амгалангийн удирдсан оюутнууд амжилттай оролцлоо.
Нягтлан бодох бүртгэлийн 4-р курсийн оюутан Д.Урантөгс - 1 дүгээр байр
Нягтлан бодох бүртгэлийн 4-р курсийн оюутанТ.Номин - 2 дугаар байр
Нягтлан бодох бүртгэлийн 4-р курсийн оюутан Т.Түмэнжаргал -3 дугаар байрыг тус тус эзэллээ.
- Монгол улсад хууль зүйн чиглэлээр сургалт явуулдаг их, дээд сургуулиудын оюутнуудын дунд зохион байгуулдаг “Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн шүүхийн мэтгэлцээн” 2021 оны 12 сарын 11-ны өдөр зохион байгуулагдаж Эрх зүйн тэнхимийн эрхлэгч Д.Оюуны удирдсан баг амжилттай оролцож, тэргүүн байр эзэллээ.
Эрх зүйн 4-р курсийн оюутан У.Болд-Уян Шилдэг илтгэгч, 1 дүгээр байр
Эрх зүйн 4-р курсийн оюутан Н.Аллтан-Сор Шилдэг илтгэгч, 2 дугаар байр
Эрх зүйн 2-р курсийн оюутан С.Мөнгөнцэцэг
- Монгол Эмнести Интернэшнл хүний эрхийн олон улсын байгууллага, МУИС, ШУТИС, АШУҮИС, ХААИС, СЭЗИС хамтран зохион байгуулсан “Философи, Хүний эрхийн уулзварт” улсын 13 дугаар олимпиадад 2021 оны 12 сарын 02-ны өдөр Соёл иргэншил, аялал жуулчлалын тэнхимийн ахлах багш Д.Цогзолсүрэнгийн удирдсан "Тэнцвэр" баг амжилттай оролцож, тэргүүн байр эзэллээ.
Мэдээллийн системийн 2-р курсийн оюутан багийн ахлагч Б.Батнасан,
Нягтлан бодох бүртгэлийн 2-р курсийн оюутан Г.Одгэрэл,
Нягтлан бодох бүртгэлийн 4-р курсийн Ө.Түвшинзаяа,
Бизнесийн удирдлагын 3-р курсийн оюутан Б.Энххүслэн,
Санхүүгийн Тайваньтай хамтарсан хөтөлбөрийн 1-р курсийн оюутан Г.Оюундалай
Сургуулийн захиргаа, хамт олны нэрийн өмнөөс багш, оюутнууддаа баяр хүргэж улам их амжилтыг хүсье.
БССА