Logo
UFE
2021-12-03

Европын холбооны ERASMUS+ төслийн хүрээнд тоног төхөөрөмжийн дэмжлэгийг хүлээн авлаа

Европын холбооны ERASMUS+ төслийн хүрээнд тоног төхөөрөмжийн дэмжлэгийг хүлээн авлаа

Европын холбооны ERASMUS+ төслийн санхүүжилтээр ажлын байранд суурилсан сургалтын тогтолцоог хөгжүүлэх төслийг Европын холбооны улсуудын тэргүүлэх их сургуулиуд болон Монгол Улсын БШУЯ, аялал жуулчлал, банкны хөтөлбөр хэрэгжүүлэгч их дээд сургуулиуд, Аялал жуулчлалын холбоо, төрийн болон хувийн хэвшлийн банкууд хамтран хэрэгжүүлж байна.

Ажил олгогч байгууллагуудтай хамтран оюутнуудыг сургах үндэсний тогтолцоо болон загвар моделийг хөгжүүлэх, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн түвшинг нэмэгдүүлэхэд тус төслийн үндсэн зорилго оршиж байна.

MONGWBL төсөлд олон улсын түншлэгч байгууллагаар ХБНГУ-ын Эдийн засаг, эрхзүйн их сургууль, Франц улсын Льюмер Лионы их сургууль, Румын улсын Трансилваниа Брасовын их сургууль, Грек улсын Македонийн их сургууль, Монгол улсаас БШУЯ, Аялал жуулчлалын холбоо, Отгонтэнгэр их сургууль, СЭЗИС, ХААИС, СУИС, Дорнод их сургууль, Голомт банк, Төрийн банк зэрэг байгууллагууд оролцож байна. Төслийн үндэсний зохицуулагч байгууллагаар Отгонтэнгэр их сургууль ажиллаж байна.

Уг төслийн хүрээнд Санхүү эдийн засгийн их сургуульд нийт 107.000.000 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийн хандивлана. Эдгээр тоног төхөөрөмжийн эхний хэсэг болох 11ш суурин компьютер, 2ш олон үйлдэлт принтер, 8ш ухаалаг проекторыг хүлээн авч, Эдийн засаг, санхүүгийн албанд хүлээлгэн өгөв.

Төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.mongwbl.mn –аас үзнэ үү.