Logo
UFE
2021-12-01

BROKERS’ SUMMIT 2021 зохион байгуулагдана

BROKERS’ SUMMIT 2021 зохион байгуулагдана

СЭЗИС-ийн Тасралтгүй боловсролын төв болон Монголын үл хөдлөх хөрөнгө удирдлагын академи хамтран BROKERS’ SUMMIT 2021: INNOVATION AND ENTREPRENEURSHIP арга хэмжээг 2021 оны 12 дугаар сарын 07 (Мягмар гараг) 14:00 цагаас Corporate Hotel-Ulaanbaatar room /5-р давхарт/-д зохион байгуулна.

Энэхүү үйл ажиллагааны зорилго нь үл хөдлөх хөрөнгийн салбарын энтерпренёруудад чиглэсэн технологийн дэвшил, инновацийн хөгжлийг холбох замаар тэдний бизнес санааг олон улсын түвшинд өрсөлдөхүйц компани болгон чиглүүлэхэд дэмжлэг үзүүлж, тасралтгүй мэдлэг, урт хугацааны туршлага, байнгын түншлэлийг бий болгох юм.

Салбар бүрийн манлайлагчдыг төрүүлэх, мэргэжилтнүүдийг чадавхижуулах зорилготой СЭЗИС-ийн Тасралтгүй Боловсролын Төв нь үл хөдлөх хөрөнгийн салбарт бодит үнэ цэнийг бий болгон гэдэгт итгэлтэй байна.

Жич: Зөвхөн ҮХХЗ-ын Брокер эзэмшигч захирлууд оролцох боломжтой.
Хураамж: 170К
Бүртгүүлэх холбоос: https://bit.ly/3p9gfwu
СЭЗИС ба Үл хөдлөх хөрөнгийн академи