Logo
UFE
2021-09-16

"СЭЗИС болон Улсын 1-р төв эмнэлгийн удирдлагууд 2021-09-15-ы өдөр дараах чиглэлд хамтран ажиллахаар санамж бичигт үзэглэлээ

"СЭЗИС болон Улсын 1-р төв эмнэлгийн удирдлагууд 2021-09-15-ы өдөр дараах чиглэлд хамтран ажиллахаар санамж бичигт үзэглэлээ

Үүнд:

  • Нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдэх
  • Талуудын хүний нөөцийг чадавхжуулах
  • Төсөл, хөтөлбөр, судалгаа, зөвлөх үйлчилгээ хамтран гүйцэтгэх
  • Нийгмийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх
  • Нөөцүүдээ зохистой хуваарилах замаар үр ашигтай хамтран ажиллахаар тохиролцлоо.

Санамж бичиг байгуулах арга хэмжээнд Улсын 1-р төв эмнэлгийн Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч. Б.Хишигжаргал, төлөвлөлт, үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал Б.Түвшинтөр, Чанар аюулгүй байдлын албаны дарга Б.Доржханд, СЭЗИС-ийн ректор Б.Мөнхбаяр, Платформ түншлэл хариуцсан проректор Д.Анхтуяа, Эдийн засаг, санхүү хариуцсан проректор С.Бямбахорлоо, Захиргаа хүний нөөцийн албаны дарга С.Батбуян нар оролцлоо.

Хамтын ажиллагааны хүрээнд цаашид багш, ажилтан, оюутны шинжилгээ, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ажлууд, цар тахлын үеийн хүмүүсийн сэтгэл зүй, эрүүл ахуй талаарх зөвлөгөө, эмчилгээ сувилгаа руу чиглэсэн ажлууд, тэдгээрийг хэрхэн технологийн шийдлээр дэмжих боломжтой зэрэгт чиглэсэн асуудлууд тус тус хэлэлцэгдлээ.
Улс орны хөгжилд чухал хувь нэмрээ оруулж буй 96, 97 жилийн түүхтэй 2 салбарын хамтын ажиллагаанд амжилт хүсье!"