ОХУ-ын Владивостокын Эдийн засаг, үйлчилгээний их сургууль / ВГУЭС / Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн Магистрын тэтгэлэгт хөтөлбөр эхэллээ

Владивосток Улсын Эдийн засаг, үйлчилгээний их сургууль / ВГУЭС / нь Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хооронд 2021 оны 6-р сарын 4-нд байгуулсан түншлэлийн гэрээний үндсэн дээр магистрын тэтгэлэгт хөтөлбөрт элсэлт авч байна.
Магистрын сургалтын чиглэл:
09.04.03 Хэрэглээний мэдээлэл зүй
04.23.01 Тээврийн технологи
38.04.01 Эдийн засаг
38.04.02 Менежмент
38.04.04 Төрийн удирдлага
38.04.05 Бизнесийн мэдээлэл зүй
42.04.05 Сэтгүүлзүй
43.04.02 Аялал жуулчлал
Бүртгэлийн хугацаа 2021.09.01-ээс 2021.10.31 хооронд
2022-2023 оны хичээлийн жилийн тэтгэлгийн бүрдүүлэх материалын жагсаалт:
1. Өргөдлийн маягт (Англи хэл дээр байж болно)
2. Паспорт + нотариатаар баталгаажуулсан орчуулга
3. Дипломны хуулбар + нотариатаар баталгаажуулсан орчуулга
4. Орос хэлний мэдлэгийг баталгаажуулсан баримт бичиг (хэрэв байгаа бол)
5. Эрүүл мэндийн гэрчилгээ + нотариатаар баталгаажуулсан орчуулга
6. ДОХ–ын шинжилгээ + нотариатаар баталгаажуулсан орчуулга
7. Хэвлүүлсэн өгүүлэл, нийтлэлийн жагсаалт (хэрэв байгаа бол)
8. Бусад диплом, гэрчилгээ
9. "Сургуулиа төгссөний дараах миний төлөвлөгөө" сэдвээр эссэ бичих
Анхааруулга: Бүх баримт бичгүүд болон орчуулга бүгд Орос хэл дээр байх шаардлагатай.
Бүрдүүлсэн бичиг баримтаа ВГУЭС-ын сайт дээр оруулж бүртгүүлэх ба бүртгэлд СЭЗИС-аас тусалж ажиллах тул та бүхэн 10-р сарын 15-аас өмнө баримт бичгээ ирүүлсэн байх ёстой
https://www.vvsu.ru/
Холбогдох утасны дугаар: 99991182
И-мэйл: irina.i@ufe.edu.mn