2022-10-29
СЭЗИС-ийн багш, ажилчдын 6-12-р ангийн хүүхдүүдэд зориулсан англи хэлний сургалт боллоо

СЭЗИС-ийн Захиргаа, хүний нөөцийн алба болон Гадаад хэлний институт хамтран сургуулийнхаа багш, ажилчдын 6-12-р ангийн хүүхдүүдийн дунд "UFE children-Confident speaker" англи хэлний богино хугацааны сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Сургалтын хөтөлбөрийг дунд болон ахлах ангийн хичээлийн хөтөлбөрт тулгуурлан, ярианы ур чадварыг тоглоомын аргаар сайжруулахад чиглүүлсэн учир хүүхдүүд маань их идэвхтэй оролцлоо. Сургалтад хүүхдүүдээ хамруулсан багш, ажилтнууддаа баярлалаа.
Сургалтыг СЭЗИС-ийн Гадаад хэлний институтын багш Josian EZRA, Pieler EINAR нар удирдан явууллаа.
Гадаад хэлний институт, Захиргаа хүний нөөцийн албаны хамт олондоо амжилт хүсье!