СЭЗИС-ийн багш, номын санчдын хүрээнд UFE KNOWLEDGE SWAP хөтөлбөр эхэллээ

Mutual Mentorship Program (MMP) буюу мэдлэг, мэдээлэл солилцож, харилцан менторлох UFE KNOWLEDGE SWAP хөтөлбөрийг СЭЗИС-ийн багш, номын санчдын хүрээнд эхлүүллээ. Багшийн зүгээс ажилтнуудад шинэ мэдлэг, арга барил, технологийн дэвшлийг хүргэх бол Номын санчид дижитал сангуудад хайлт хийх, эрдмийн бүтээлүүдээ UFE Repository санд архивлах, нийгмийн хүртээл болгоход нь туслалцаа үзүүлэх зэргээр баялаг мэдлэг, мэдээллээ солилцон харилцан менторлох юм. Менторууд харилцан мэргэжлийн болон хувь хүний хөгжлийн эрмэлзлийг төрүүлэн 3 сарын хугацаанд хамтран ажиллаж хөгжил дэвшилд хамтдаа урагшлах юм.
Менторуудын нэг Монголын Маркетингийн Холбооны ерөнхийлөгч, Terra Express компанийн үүсгэн байгуулагч Ш.Алтанбагана СЭЗИС-ийн Ахлах номын санч Б.Цэрэннамжилтай хамтран ажиллана. Тэрээр Монголын Маркетингийн Холбооноос СЭЗИС-ийн номын санд хамтын ажиллагааны хүрээнд бүх цаг үеийн маркетингийн шилдэг экспертүүдийн англи хэл дээрх 150 гаруй номыг гардууллаа. СЭЗИС-ийн номын санд Монголын Маркетингийн Холбооны номын булан үүсгэж багш, оюутан төдийгүй, холбооны гишүүдэд унших боломжоор хангаж байгаа юм.


