Logo
UFE
2022-12-02

“Ирээдүйн аудиторуудын сорилго” олимпиадад СЭЗИС-ийн оюутнууд амжилттай оролцлоо

“Ирээдүйн аудиторуудын сорилго” олимпиадад СЭЗИС-ийн оюутнууд амжилттай оролцлоо

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй НББ-ийн их дээд сургуулиудын оюутнуудын дунд жил бүр уламжлал болгон явагддаг “Ирээдүйн аудиторуудын сорилго” олимпиадыг “Грант Торнтон Аудит” ХХК  Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институттэй хамтран амжилттай зохион байгууллаа. Энэ жилийн олимпиадын онцлог нь “Бүтээлч сэтгэлгээ: Хязгаарыг дав” сэдвийн хүрээнд 3 төрлийн сорилт буюу үе шатаар явагдсан бөгөөд СЭЗИС, ХААИС, ХУИС, Мандах ИС, ОУУБИС, Мандах-Дархан салбар зэрэг сургуулийн оюутнууд оюуны чадвараа сорин өрсөлдлөө.

Тус олимпиад нь оюутнуудад ирээдүйд аудитор болох сонирхлыг төрүүлэх, тэдний оюуны чадварыг сорих, тодорхой сэдвийн хүрээнд дэвшүүлсэн асуудлаар мэдлэгээ тэлж, өөртөө итгэх итгэлийг хөгжүүлэх, бодит амьдралд тулгамдсан асуудлыг бүтээлчээр шийдвэрлэхэд суралцахад туслах зорилготой юм. Олимпиадад СЭЗИС-ийн оюутнуудын 2 баг А.Одгэрэл багшийн удирдлага дор оролцож хувийн болон багийн дүнгээр тэргүүн байрыг эзэлж үнэмлэхүй амжилт гаргалаа. 

Олимпиадад байр эзэлсэн байдлыг сорил тус бүрээр хариулбал:

Мэдлэгийн сорил төрөлд:

1-р байранд СЭЗИС-ийн Б.Билэгмаа

2-р байранд Мандах их сургуулийн Н.Уянга

Бичгийн сорил төрөлд:

1-р байранд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн ХИС-Такс баг

2-р байранд ХААИС-ийн Phoenix баг

Кэйс сорил төрөлд:

1-р байранд СЭЗИС-ийн Venus баг

2-р байранд СЭЗИС-ийн UFE-BAE баг

Багийн нийт дүнгээр:

1-р байранд 200 оноогоор Санхүү эдийн засгийн их сургуулийн UFE-BAE баг

2-р байранд 191 оноогоор Мандах их сургуулийн МИС-1 баг

3-р байранд 176 оноогоор Санхүү эдийн засгийн их сургуулийн Venus баг тус тус шалгарлаа.

Олимпиадад амжилттай оролцсон багш, оюутнууддаа баяр хүргэе.