Logo
UFE
2022-04-08

СЭЗИС-д Карьерын үзэсгэлэн 2022 амжилттай зохион байгуулагдлаа.

СЭЗИС-д Карьерын үзэсгэлэн 2022 амжилттай зохион байгуулагдлаа.

 

СЭЗИС-ийн бакалаврын хөтөлбөрийн оюутнууд Монгол Улсын үнэ цэн бүтээж буй байгууллагуудын үйл ажиллагаа, ажил олгогч байгууллагуудын ажилтнууддаа санал болгож буй үнэ цэнийн саналуудтай (Employee value proposition) танилцах арга хэмжээг 2022 оны 4 сарын 5-ны өдөр СЭЗИС-ийн Бизнесийн удирдлагын тэнхимийн “People management”-ийн баг зохион байгууллаа.

Хүний нөөцийн менежментийн хичээл үзэж буй оюутнууд 5-6 оюутантай 22 баг компаниудтай танилцаж, өөрсдийн сонирхсон асуултуудын дагуу байгууллагын удирдлага, хүний нөөцийн менежерүүд, ажилтнуудтай ярилцаж тухайн байгууллага ажилтнууддаа карьер хөгжлийн ямар бодлого авч хэрэгжүүлдэг талаар мэдлэг, мэдээлэл авч төгсөх курсын оюутнуудад танилцууллаа.

Bloomberg Mongolia, Moore audit, Их үйлсийн эрэлд групп, Melearn, WorldPlus Digital, Nito, ТЭСО групп, Номин Холдинг групп, Наран фүүдс, Капитрон банк, Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Бат солюшн партнерс, Сор кашемир, МCS Cola, Bayalag feed, CU, Synaps, Barloworld Mongolia, Тopica зэрэг 20 гаруй ажил олгогч байгууллага оролцож, хамтран ажилласанд талархал илэрхийлье.

СЭЗИС-ийн Бакалаврын сургалт, судалгааны алба